Эрэгтэйчүүдийн -100 кг-д хүч үзэх олимпийн алт, мөнгөн медальт Найдвар алддаггүй Найдангийн Түвшинбаяр барилдаж байна. Манай аварга А хэсэгт хүч үзэж буй. Түвшээ аварга эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд удаах даваанд ДАШТ-ий мөнгөн медальт Кубын Хосе Арментеростой учраа таарав. Тэд яг жилийн өмнө ДАШТ-ий мөн эхний тойрогт оноолт таарахад Түвшинбаяр аварга туршлагаар илүүрхэн юүкогоор хожиж байсан түүхтэй. Тэгвэл энэ удаа Кубын жүдоч юүкогоор манай аваргыг яллаа. А хэсгийг Азербайжаны Элмар Гасимов тэргүүлэх байна. Ур чадвар өсөж яваа залуу жүдоч хоёрдугаар тойрогт 2012 оны олимпийн аварга ОХУ-ын Тагир Хайбулаев вазаригаар буулган авлаа.