“Рио-2016” олимпийн наадмын буудлагын эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалын урьдчилсан шатны буудлага боллоо. Тус төрөлд манай тамирчин хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар цэц сорив. Гүндэгмаа гавьяатын хувьд 379 оноогоор 20 дугаар байрт шалгарсан бол Ц.Мөнхзул 378 оноогоор 32 дугаар байрт оржээ. Ингэснээр манай хоёр шигшээ буудлагад шалгарч чадсангүй. Тус төрөлд 33 орны 44 тамирчин өрсөлдлөө.