Рио-2016 олимпийн наадамд оролцох чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ өнөөдөр Бразил улсыг зорив. Манай бөхчүүд зургаан жинд өрсөлдөх бөгөөд 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Э.Бэхбаяр, 65 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Мандахнаран, 74 кг-д дэлхийн дэд аварга П.Өнөрбат, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, 96 кг-д Д.Хүдэрбулга, 125 кг-д Ж.Чулуунбат нар зодоглоно. Багийн дасгалжуулагчаар Б.Баяраа, Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр нар ажиллах юм. Чөлөөтийн эрэгтэйчүүдийн барилдаан энэ сарын 19-21-нд болох хуваарьтай байгаа.