"Рио-2016" олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн эхэллээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг олимпийн чансааг өнгөлсөн учир А хэсгийг толгойлон барилдсан юм. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд хоёрдугаар тойрогт Францын Л.Пайеттэй учраа таарч, гарт өчих мэхээр цэвэр ялсан юм. Улмаар манай бөх А хэсгийн аваргын төлөө БНСУ-ын Жеон Бо Кеонтой барилдаж, ялагдсан юм. Гэхдээ манай бөх дагах тойрогт олимпийн аварга, ДАШТ-ий Сара Менезестэй хүч үзэв. Тэд өмнө нь дөрөв таарахад манай бөх хоёр ялж байсан юм. Олимпийн дэвжээнд хоёр бөх тэнцүүхэн өрсөлдсөн ч нэмэлт цагт манай бөх өрсөлдөгчөө гарт өчөөд цэвэр яллаа. Түүний жинд 23 орны 23 жүдоч өрсөлдсөн юм. Манай бөх хүрлийн төлөө Японы Кондо Ами, Аргентиний Пуала Парето хоёрын ялсантай хүч үзнэ.