Хэрэв та саятан, тэрбумтан болж амжаагүй байгаа бол дараах дөрвөн арга замын аль нэгээр нь баян болж болох юм.
1. Өв залгамжлах
Энэ бол хамгийн амархан арга зам гэхдээ мэдээж хэрэг мөнгөө захиран зохицуулах эрх хамгийн багатай нь. Хэрвээ таны эцэг эх эсвэл гэр бүлийн тань хэн нэгэн саятан, тэрбумтан биш бол харамсалтай байна. Та доошоо уншаад байж дээ.
2. Гадаад үзэмж, гайхамшигтай авъяас
Хэрвээ та маш үзэсгэлэнтэй эсвэл спортод маш сайн бол алдартай модел, жүжигчин эсвэл спортын од болж болох юм. Хэрвээ та спортод авъяасгүй бол уучлаарай харин сайхан харагдахын тулд пластик хагалгаанд орж болох юм.
3. Эрдэм мэдлэг
Хэрвээ өөр хүнд байдаггүй мэдлэг таньд байгаа бол тэр чинь маш их үнэд хүрж болох юм. Гэхдээ энэ салбарт баяжсан хүмүүс нь дандаа шинжлэх ухааны ололт хийсэн эсвэл өндөр IQ-тэй хүмүүс байдаг. Бас нэг сул тал нь таны мэдэж байгааг бусад хүн аль хэдийн мэдсэн байдаг.
4. Хийх гэсэн хүсэл эрмэлзэл
Бусдын хийгээгүйг хийж чадсан хүмүүс баяждаг. Хэрвээ бусад чинь 8 цаг ажиллаж байхад та 12 цаг ажиллах хүсэлтэй байгаа бол та бусдаас илүү эрмэлзэл тэмүүлэлтэй байна гэсэн үг. Илүү их ачаалал гаргаж илүү ажиллаж чадвал та баяжих магадлал өндөр байна гэсэн үг юм.
Хэрэв та дээрх 4 категорт багтахгүй байгаа бол таны баяжих шаанс сугалаанд хожихоос ч бүрхэг харагдаж байгаагийн жишээ юм. Ихэнх хүмүүс эхний 3-т багтаж чаддаггүй. Тиймээс хийж бүтээх чин хүсэл эрмэлзэл дээр л таны баяжих эсэх тогтож байгаа юм. Хэрвээ та энэ 4-ийн алинд нь ч багтахгүй байвал яаж багтах талаар суралц эсвэл баяжих талаар бодоод ч хэрэггүй буй за.