БНХАУ-ын 100 гаруй иргэн энэ сарын 2-ны 08.00 цагийн үед Чингисийн талбайд жагсахыг завджээ. Тэд “Бэрэн” компанийн барилгын ажилчид бөгөөд байрлаж байсан газрынхаа хамгаалалтыг сэтлэн, хүчээр дайрч гарсан аж. Тэднийг Спортын төв ордны орчим ирэхэд цагдаагийн байгууллага болон “Хас Монгол”, “Ногоон хас”, “Хас нэгдэл тайван”, “Босоо хөх Монгол” хөдөлгөөнийхөн нэгдэн саатуулж, БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүргэсэн байна. “Бэрэн” компани цалинг нь өгөөгүйгээс ийм үйлдэл гаргасан аж.
“Хас Монгол” хөдөлгөөнийхөн жагсаал хийх гэж байгааг анх мэдэн, БНХАУ-ын иргэдийг талбай руу оруулахгүй саатуулсан байна. Тус хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Д.Дарханбаатар “Бэрэн” компани эдгээр ажилтнаа гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд ажиллуулахаар өнгөрсөн дөрөвдүгээр сард авчирсан юм билээ. Ажилчид гэрээнийхээ дагуу хийх ёстой ажлаа дуусгаагүй байж цалингаа нэхсэн гэж тус компанийнхан хэлсэн. Уг нь Монголд ажиллах зөвшөөрөл нь дуусаагүй байсан ч зөрчил гаргасан тул Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нутаг буцаахаар болсон гэсэн” гэв.
Ч.ЗУЛ