МИАТ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн нарын шамшигдуулсан 291.708 ам.доллар буюу 338 сая төгрөгийг нөхөн төлүүлж, улсын орлого болгожээ. Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Ч.Хоролс үрэн нар 2008 онд МИАТ ТӨХК-иас цахим тийзийн дэмжлэг төлбөр гэх нэрээр нийт таван удаагийн хууль бус үйлдлээр БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконг руу 338.447.181.36 төгрөгийг шилж үүлж, төрд онц их хэмжээний хохирол учруулсныг шүүхээс тогтоосон юм.
Хэргийг эргэн сануулахад, Улсын дээд шүүхэд хэлэлцэн, тус компанийн удирдлагын багт ажиллаж байсан зургаан хүнд холбогдох мөнгө угаасан хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг хөнгөрүүлсэн билээ. Тухайлбал, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт долоо, Ч.Хоролсүрэнд найм, Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ, “Голомт” банкны VI салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарыг тус бүр гурван жил хорих ялаар шийтгэж, ялыг хөнгөрүүлсэн бол Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан Эйрлайнс” группийн захирал асан Ч.Суурьтогтохын хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ.