Налайх дүүрэгт иргэн М.Эрхэмбаярыг өнгөрсөн оны аравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө зургаан удаа буудаж хөнөөсөн талаар бид тухайн үед мэдээлж байсан. Уг хэргийг тус дүүргийн дөрөвдүгээр тойргийн прокурорын газарт шалгаж хэрэгтэн А.Мэндбаярт бусдыг санаатайгаар хөнөөсөн гэсэн яллах дүгнэлт үйлдсэн.
Тэрбээр эл хэрэгт шалгагдаж байх үедээ гаднын улс руу зугтах гэж байгаад “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас баривчлагдаж байсан юм. Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн баасан гаригт боллоо. Шүүхээс А.Мэндбаярт чанга дэглэмтэй ангид 25 жил хорих ял ногдуулав.
Б.ТӨГӨЛДӨР