АТГ энэ зуныг амрах завгүй өнгөрөөх бололтой. Тус газар төрийн өндөр албан тушаалтнуудын үйлдсэн цөөнгүй хэргийг шалгаж байгаа. Монголд албан тушаалын гэмт хэргүүд ихэвчлэн яам, тамгын газар, төрийн өмчийн компанийн шийдвэрээр төсвийн хөрөнгийг хувьдаа завших хэлбэрээр үйлдэгдэж байв. Харин АТГ-т өдгөө ид шалгагдаж буй хэргүүдийг ажвал цагаан захтнууд Засгийн газар болон төрийн бусад байгууллагын хэрэгжүүлж байгаа тусгай сан, төсөл, хөтөлбөрөөс хөрөнгө зувчуулдаг болжээ. Ингэхдээ ах дүү, хамаатан саднаа татан оролцуулдаг болсон нь анхаарал татаж эхэллээ.
Сүүлийн хоёр жилд Засгийн газар төрөл бүрийн сан байгуулан, олон арван төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, тендер зарлалгүй шууд гэрээ байгуулах ажлыг шуурхай хэрэгж үүлж, төрөөс тавих хяналт сулраад байна. Тусгай сан, төсөл, хөтөлб өрийн хөрөнгийг хувьдаа ашиглагчдын тоо цаашид өсөхгүй гэсэн баталгаа алга. Юутай ч АТГ-т шалгагдаж буй авлигын гэмт хэргийн сэжигтнүүдийг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ойрын хүрээллийнхэн тэргүүлж эхэллээ. Эдгээр хэрэг хэрхэн шийдэгдэхийг хэлэхэд эрт байгаа ч дуулиан юунаас үүдэлтэй болох талаар тоймлон хүргэе.
“НҮҮРС” ХӨТӨЛБӨРИЙН ДАЛД ЭЗЭН
АТГ-т цөөнгүй сар шалгагдаж буй хавтаст хэргийн нэг нь Ерөнхий сайдын ахлах зөвл өх Л.Гансүхтэй холбоотой. Эл хэрэгт түүний хамаатан садан, танилуудыг хамруулан шалгаж байгаа юм. Тодруулбал, ахлах зөвлөхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад түүний туслахаар ажиллаж байсан нэгэн болон Л.Гансүхийн эхнэрийн төрсөн дүүгийн хүүхэд, бусад хамаарал бүхий хүмүүс сэжигтнээр татагджээ. Тэднийг Засгийн газраас хэрэгж үүлсэн “Нүүрс” хөтөлб өрөөс 3.6 тэрбум төгрөгийн хууль бус орлого олсныг Үндэсний аудитын газрын шалгалтаар илрүүлсэн юм. 2012 оны өвөл “Нийслэлээс зуу гаруй км-ийн цаана хэдэн сая тонн нүүрс хэвтэж байна. Энэ баялгаар нийслэлийн гэр хорооллын өвлийн хэрэглээг хамгийн хямдаар хангана” гэж мэдэгдсэн Засгийн газар тус хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2012-2013 онд их хэмжээний хөрөнгө зарцуулсан.
Багануурын уурхайгаас нүүрс олборлож, савлах, зөөвөрлөх, зарж борлуулах ажлыг “Эм Жи Эл Эс Би” гэх компани хариуцаж, УБТЗ, нийслэлийн дүүрэг, хороод болон иргэд хамрагдсан бол Зэвсэгт хүчний зарим анги салбарт цэргийн алба хаагчдыг үнэ хөлсгүй шахам дайчилсан билээ. Хөтөлбөр хэрэгжүүлэх үед “Нүүрсний үнэ удахгүй буурна” хэмээн мэдэгдэж байсан Ерөнхий сайдын ахлах зөвлөх өдгөө сэжигтэн болоод байна. “Эм Жи Эл Эс Би” компани Л.Гансүхийн төрсөн охин Г.Цэрэнжагзангийнх. Тус компанийн ерөнхий нягтлан бодогч нь Л.Гансүхийн төрсөн эгчийнх нь хүүхэд аж. Ерөнхий сайдын ахлах зөвлөх “Нүүрс” хөтөлбөрийн дагуу хэрэгж үүлэх ажлыг охиныхоо компанид тендергүй авч өгсөн бол АТГ тус компанийн ерөнхий нягтлан бодогч саатуулагдсан мэдээ бий. Л.Гансүх нэгэнтээ “Би энэ хэрэгт буруугүй” хэмээн мэдэгдсэн ч Засгийн газраас хэрэгжүүлсэн тусгай хөтөлбөрийг төрсөн охиныхоо компанид тендергүй авч өгсөн нь Ерөнхий сайдын зөвлөх ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, албан тушаалаа урвуулан ашигласныг гэрчилж байгаа юм.
“ЦЭВЭР АГААР” САНГИЙН “ТУУЛАЙ”
Хүн амын талаас илүү нь төвлөрсөн Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулна гэх тодотголтой байгуулагдсан Мянганы сорилтын сангийн санхүүжилттэй “Цэвэр агаар” сан зөвхөн 2012 онд 91.2 тэрбум төгрөгийг улсын төсвөөс авсан бол энэ онд удирдлагууд нь арав орчим тэрбум төгрөг завшсан хэргээр шүүхээс ял сонссон. Энэхүү хэрэг анхан шатны шүүхээр шийдэгдэх хүртэл Н.Алтанхуягт Саранзаяа нэртэй охин байдаг тухай олон нийт мэддэггүй байв. Гэвч дуулиантай хамт Сангийн яамны Төрийн сангийн газрын Төлбөр тооцооны мэргэжилтнээр ажиллаж байсан, Ерөнхий сайдын охин Саранзаяа “Цэвэр агаар” сангийнханд холбогдох хэргээс сугарч, “туулайчилсан” болох талаар эх сурвалжууд мэдээлж эхэлсэн юм. Үүний дараа АТГ А.Саранзаяагийн хэргийг дээрх хэргээс тусгаарлан шалгах шаардлагатай байсан гэж тайлбарласан. Сангийнхны хэрэг олны анхаарлыг татаж, хэрэг ид шалгагдаж байх үед А.Саранзаяагийн нэр огт дуулдаагүй шалтгааныг эх сурвалжууд “Н.Алтанхуягийн охиныг нэг хэргийн бусад сэжигтнээс тусгаарлах шаардлага АТГ-т байгаагүй. Ерөнхий сайд төрсөн охиноо албан тушаалынхаа нөлөөг өөр хамгаалж байсан. Хэрвээ энэ хэрэгт буруутгагдаж байгаа хүмүүс шүүх хуралд А.Саранзаяагийн талаар мэдүүлээг үй бол Ерөнхий сайдын охин “Цэвэр агаар” сангийн хэргээс цэвэрхэн мултрах байсан” гэж тайлбарласан. Тус сангийн бусад аж ахуйн нэгжтэй байгуулсан хуурамч гэрээ, төлбөрийн даалгаварт хяналт тавилгүй 2.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн хэмээн түнийг буруутгаж байгаа. Харин энэ хэргээс “туулайчлаад” баригдсан А.Саранзаяагийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна.
БОНДЫН БОДИЙГ ХӨТЛӨГЧ
АТГ өнгөрсөн сарын сүүлчээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг шалгаж эхэлсэн. Банкны үйл ажиллагааг бүрэн зогсоож, бичиг баримтыг нь хурааж эхл үүлсэн энэ шалгалт “Чингис”, “Самурай” бондын зарцуулалт руу чиглэж байгаа бололтой. Олон улсын банк, санхүүгийн зах зээлээс босгосон өндөр хүүтэй бондыг дотоодын зах зээлд эргэлдүүлэхдээ зарцуулалтын тухай мэдээллийг олон нийтэд ил байлгана, УИХ-ын гишүүдийн утсаар өдөр бүр илгээнэ хэмээн Засгийн газар амлаж байсан ч мэдээлэл нууцын авдарт шургалж, өдгөө бондын зарцуулалтын талаар Ерөнхий сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Монголбанк, Хөгжлийн банкны захирал нарт нэгдсэн мэдээлэл байхг үй, УИХ-ын гишүүдийн тавьсан асуултад өөр өөр тоо, баримт өгдөг болоод удав. Тиймээс зарим сайд, дарга нарын “Бондын хөрөнгийг наанаас нь харахад салбар салбарт хувааж байгаа юм шиг, цаанаа бол эдийн засаг, улс төрийн бүлэглэлийн амыг хаах зорилгоор жижиглэн хуваалаа” гэх гомдол, шүүмжлэлийн дагуу АТГ хамгийн түрүүнд Хөгжлийн банкны захирлыг шалгах нь зөв гэж үзсэн бололтой. Өндөр хүүтэй мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж, ард түмнийг өрийн дарамтад унагасан, бондын бодийг хөтөлсөн буруутнаар сэжиглэгдсэн Н.Мөнхбат “Төрийн байгууллагын албан ёсны шийдвэрээр бүх шилж үүлэг хийгдсэн” гэсэн мэдүүлгээр өөрийгөө өмгөөлөх магадлалтай. Харин бондын мөнгө үр ашиггүй зүйлд зарцуулагдсан нь илэрч, хэрэг явдал цааш сунжирвал АТГ-ын мөрдлөг Эдийн засгийн хөгжлийн сайд болон Ерөнхий сайдаар ахлуулсан Бодлогын зөвлөл рүү чиглэж болох талтай.
БОРООНД УРССАН БОНДЫН “БУРУУТАН”
АТГ-т шалгагдаж эхэлсэн цоо шинэ хэргийн нэг нь “Гудамж” төслийн санхүүжилт. Одоогоор төслийн захирал Б.Батболдыг энэ хэрэгт шалгаж эхлээд байна. Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын замын түгжрэлийг багасгана гэж тодотгосон энэ төсөлд бондын хөрөнгөөс 2013 онд 32.4 тэрбум төгрөг зарцуулж, түгжрэл ихтэй, нэвтрүүлэх чадвар багатай уулзвар, замыг шинэчилсэн. Гэвч шинэчлэгдсэн зам, уулзварууд нэг жил ч бололг үй эвдэрч эхэлсэн. Цас, борооны ая даалгүй эвдэрсэн зам улаанбаатарчуудын уурыг барж байна. Нийслэлчүүдийн нүдэн дээр ил өрнөж буй энэ үргүй зардал АТГ-ын анхаарлыг татаж, төслийн удирдлагуудыг бондын хөрөнгөөр санхүүжсэн төслөөс мөнгө завшсан гэж сэжиглэж байгаа аж. Энэ хэрэгт уг төслийг хэрэгжүүлсэн ч хариуцлагатай хандаж чадаагүй, чанаргүй ажил гүйцэтгэсэн авто зам, барилгын компанийн захирлууд татагдаж магадгүй гэнэ.
ТЭСЭЖ ҮЛДСЭН СҮҮЛЧИЙН ТӨЛӨӨЛӨГЧ “ЯВЛАА”
Өнгөрсөн хавар АТГ 2009 оноос хойш төрийн өмчит компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулсан “Мон-Атом” компанийн захирал Ж.Билэгсайханд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Ж.Билэгсайхан засаг солигдох үеийн “цэвэрлэгээнд” өртөлгүй тэсэж үлдсэн МАН-ын хамгийн сүүлчийн төлөөлөл байв. Гуравдугаар сарын 24-нд “МонАтом” компанийн ТУЗ хуралдаж, Ж.Билэгсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Багахангай дүүргийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсан нэгнийг томилсон. АТГ түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан байж болзошгүй гэж үзэж байгаа. Тэрбээр нэг сая 90 мянган ам.долларын гэрээг “Мон Зим” компанитай тендергүй байгуулсан. Цацраг идэвхт ураны илрэлийг тогтоох, үнэлэх, мэргэжлийн хайгуул, судалгаа гүйцэтгэх, тайлан тооцоо хэлбэрээр шинжлэх ухаан техникийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх тухай байгуулсан энэ гэрээний дүн зах зээлийн үнэлгээнээс зургаа дахин өндөр байсан гэдэг. Мөн тус компанийн ажилчид 2013-2014 оныг дамжин хагас жил орчим цалингүй ажилласан байхад Ж.Билэгсайхан хувьдаа олон давхар байшин бариулахаар хөөцөлдөж байсан нь хуулийнхны анхаарлыг татсан аж. АТГ-т шалгагдаж буй цагаан захтнуудын хэргийн дийлэнх нь Шинэчлэлийн Засгийн газраас сүүлийн үед хэрэгжүүлсэн төсөл, хөтөлб өр, тусгай сангийн үйл ажиллагааг хамарч эхэллээ. Гэвч долоо хоног тутам болдог “Ерөнхий сайдын 30 минут” мэдээллийн цагаар рекламдуулдаг төсөл, хөтөлбөрөөс ямархуу үр дүн гарсан нь иргэдийн нүдэн дээр ил байгаа.
АТГ энэ удаа хөдөө орон нутаг, нийслэлд баригдсан жилийн насгүй авто зам, намрын сүүлчээс хаврын урь ортол үргэлжилдэг утаанд олгосон мөнгө хэний хэтэвчинд орсон болохыг тодруулж байгаа бол, ирэх намраас өргөн, эсвэл нарийн царигтай байхыг тодотгоогүй ч Тавантолгойгоос Гашуунсухайтын чиглэл рүү тавьж буй төмөр зам, ноос, ноолуур болон бусад чиглэлд зарцуулахаар олгосон бондын мөнгө, санхүүжилтийг шалгах гэнэ.