УИХ-ын гишүүн Х.Баттулгын захиалж хийлгэсэн “100 чухал сэдэв” нэвтрүүлэг сүүлийн үед олны анхаарлыг татаж, хэвлэл мэдээллээр шуугиан тариад буй. Уг асуудалтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийл өгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг хүлээн авч уулзах үеэрээ урд хөршийн харилцаанд сэв суулгах, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц захиалгат нэвтрүүлэг хийлгэсэнд түүнийг буруутгасан. Тэгвэл “100 чухал сэдэв” нэвтрүүлгээр дамжуулан үндэсний эв нэгдлийг бусниулах зорилго агуулсан байж болзошгүй хэмээн үзэж, нэвтрүүлгийн уран бүтээлчдэд ТЕГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гарах болсон.
Уг мэдээлэл үнэн, эсэх талаар УЕПГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Т.Сүхбаатараас тодруулахад “100 чухал сэдэв” нэвтрүүлэг хийсэн “HERO энтертаймент” студийнхэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаагүй. Харин ТЕГын Мөрдөн байцаах хэлтсээс зарим асуудлыг тодруулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу хойшлуулшг үй ажиллагаа хийж байгаа. Нийслэлийн Прокурорын газраас дээр ажиллагаанд хяналт тавьж байна” гэв.
Д.БАТСҮРЭН