Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбаа албан тушаалаа урвуулан, сургуулийн хөрөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан гэх хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн II шүүхэд өнгөрс өн зургадугаар сарын 30-нд хэлэлцэн, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн, цагаатгасан. Энэ шийдвэрийг үндэслэлгүй гэж хуульчид үзжээ.
Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаалтаар Б.Бямбааг захирлаар ажиллаж байхдаа тус сургуульд их хэмжээний хохирол учруулсныг тогтоосон. Тэрбээр дэд захирал Ц.Амарсайханаар хуурамч материал бүрдүүлж, ерөнхий санхүүч Д.Янжмаагаар хууль бус гүйлгээ хийлгэн, сургуулиас 808 сая төгрөг авч, барилга бариулан Олон улсын хэл судлалын төв нэрээр 2012 оны арванхоёрдугаар сард ХААИС-ийн хөрөнгөд бүртгүүлжээ. Ингэж тус сургуульд хохирол учруулан, гэмт хэрэг үйлдсэн болохыг мөрдөн байцаалтаар нотолж, тогтоосон байхад Дүүргийн эрүүгийн хэргийн II шүүх цагаатгасан нь үндэслэлгүй гэж Улсын ерөнхий прокурорын газар үзсэн байна.