Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Дэндэвсамбад холбогдуулан дахин эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон талаар Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас бидэнд мэдээлж байсан. Түүнийг албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох зөвшөөрөл хууль бусаар олгосон гэсэн үндэслэлээр шалгаж байна.
Тодруулбал Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байхдаа “Оюутолгой” компанийн гэрээт компаниудад хайрга олборлох зөвшөөрөл хууль бусаар олгосны улмаас байгаль орчинд хохирол учирсан гэж буруутгаж буй гэнэ. Харин мөрдөн байцаах байгууллагынхан “Б.Дэндэвсамбыг шалгаж байгаа нь үнэн” гэхээс илүү зүйл хэлэхийг хүссэнг үй.
Г.РАВЖАА