Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд болон Дүүргийн I прокурорын газрын прокурор Д.Энхтөр, II прокурорын газрын прокурор Б.Баян-Очир нар мөрдөн байцаах албадын шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаараа өчигдөр хэвлэлийнхэнд мэдээллээ. Нийслэл, дүүргийн прокурорын газрууд энэ оны эхний зургаан сарын байдлаар 1497 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн аж. Үүний ес нь буюу 0.6 хувь нь цагаан захтнуудын, 17 буюу нэг хувь нь мансууруулах бодистой холбоотой, 259 нь хулгайн, 67 нь хүний амь насыг бүрэлгэсэн хэрэг байжээ. Г.Буяндорж нар бусдын 1.2 сая ам.доллар залилсан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй нэр холбогдсон Г.Сарангэрэл нарын мансууруулах бодис худалдаж авч хэрэглэсэн, борлуулсан, “Макс”-ын барилга дээрээс төмөр унаж ЭЗХЯ-ны жолоочийн амийг хохироосон хэрэгт “Мээж гласс” компанийн эрх бүхий албан тушаалтан Ш.Нямдаваа, Л.Амгалан нарыг буруутгасан, ШШҮХ-ийн дэд дарга Г.Дагиймаа нар хуурамч дүгнэлт гаргаж мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэх зэрэг хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Ц.МЯНГАНБАЯРТАЙ ХАМТАРЧ БАЙГАЛЬ ОРЧИНД ХОХИРОЛ УЧРУУЛСАН ХҮМҮҮСИЙН ХЭРЭГ ХААЧИВ
Дүүргийн II прокурорын газраас “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлд заасан хууль бусаар ашигт малтмал олборлосон гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн энэ сарын 23-нд шүүхэд шилжүүлсэн талаар Б.БаянОчир мэдээллээ. Харамсалтай нь, зөвх өн Ц.Мянганбаярыг золигт гаргаж, бусад холбогдогч нь ялаас мултрах бололтой. Ц.Мянганбаяр нарын 15 хүнийг Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт хууль бус үйл ажиллагаа явуулснаас онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм. Тус сумын Бөөрөлжүүтийн голд “Дөлгөөн цайдам”, “Өгөөж өлт”, “Шинэ Уянга”, “Шаазгай бадмаараг”, “Пүрэвдаш”, “Эдоц”, “Соёл арвижих”, “Шар зүлэг”, “Зул мөнх бадмаараг”, “Хаан соёолж” зэрэг компанийнхан нөхөн сэргээлт хийх нэрээр алт олборлож байсан аж. Ингэхдээ “Монгол газар”, “Баярсгоулд” компанийн захирал Ц.Мянганбаяртай нөхөн сэргээх гэрээ байгуулжээ.
Уг нь 2009 онд тухайн газрыг нь “Монгол газар”-ын эзэмшлээс хасаж, улс, орон нутгийн мэдэлд өгч нөхөн сэргээчихсэн, дахин хийх шаардлагагүй, байгалийн төрхөндөө орж, эдгэрч байсан талбай. Гэвч Ц.Мянганбаяр тэргүүтэн хууль бус гэрээ байгуулж, шүүхийн захирамж, шийдвэрийг үл ойшоон “Зулмөнх бадмаараг”, “Кенардо”, “Шар зүлэг”, “Шинэ Уянга” зэрэг компанийг оруулсан байна. Ингэхдээ нөхөн сэргээлтийн гэрээ байгуулж, тэдгээр компаниас мөнгө авчээ. Энэ хэрэгт Уянга сумын Засаг дарга П.Баатар, ЗДТГ-ын дарга З.Дагвасүрэн, VI багийн Засаг дарга Г.Цэрэнчимэд, Сумын Иргэдийн нийтийн хурлын дарга Ж.Шийрэвдорж, Төрийн банкны төлөөлөгч Д.Минжбадгар нарын 15 хүн холбогдсон байсан бөгөөд Ц.Мянганбаяртай хамт яллах дүгнэлт үйлдүүлэхээр долоон хүнийг прокурорын байгууллагад шилж үүлсэн аж. Харамсалтай нь, энэ хэрэгт улстөрчдийн нөлөө, ашиг сонирхол орсон бололтой.
Дүүргийн II прокурорын газраас С.Нарантуяа, Д.Пүрэвдаш, Ж.Шийрэвдорж, З.Дагвас үрэн, Б.Минжбадгар, Д.Энхтүвшин, Ч.Жигжидс үрэн нартай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож, зөвхөн Ц.Мянганбаярт яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шилжүүлжээ. Магадгүй шүүх яллах дүгнэлтийн хүрээнд гэсэн нэрийн дор Ц.Мянганбаярын улсад учруулсан 400 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлэхгүйгээр хэргийг хэрэгсэхг үй болгож болзошгүй байгаа гэнэ.
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ БОЛЖЭЭ
Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав өнгөрсөн долоо хоногт сэтг үүлчидтэй уулзахдаа “УИХ-ын болон ҮХЦ-ийн гишүүдийн халдашгүй байдлаас болж хэргийг шийдвэрлэж чадахг үйд хүрсэн” хэмээн мэдээлсэн. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарт холбогдох сонгогчдын саналыг худалдаж авсан гэх хэргийг мөрдөн байцаах байгууллага шалгаад дууссан. Гэвч халдашгүй байдалтай холбоотойгоор хэргийг шийдвэрлэх боломжгүйд хүрсэн гэж Дүүргийн I прокурорын газрын прокурор Д.Энхтөр мэдээлэв. Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын “Мунзуй” хэмээх иргэн Г.Нямдоржтой ресторанд муудалцаж, бие биенээ хутгалсан гэх асуудлыг шалгаад хэрэгсэхгүй болгосон. Хутгалснаас хэн нэгэнд нь гэмтэл учирсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй учраас хэргийг хаасан гэж тэрбээр хэллээ. УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн холбогдсон бусдаас их хэмжээний мөнгө залилан мэхэлсэн гэх хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд шилжүүлсэн байна. Хурлын тов хараахан гараагүй гэнэ.
Ц.БАТБОЛД: УЛСЫН НУУЦТАЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГТ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ
Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Д.Цогтбаатарт холбогдох хэрэг хэрхсэн нь тодорхойг үй нэлээд хугацаа өнгөрлөө. Түүнийг манай улсад ирээд алга болсон ХБНГУ-ын иргэн Максимлян Лёонхарт Клойберыг сураггүй болоход оролцсон байж болзошгүй хэмээн өдгөө ЗБГХТГ-ын Тусгай субъектийн гэмт хэрэг мөрдөх албанд шалгаж буй юм. Алга болсон герман эр нутгийнхаа банкнаас 12 сая евро залилан авч Рудигер гэх нэрээр 2004 онд манай улсад ирснээс хойш сураггүй болсон юм. Тэрбээр нэг хэсэг Зайсанд орон сууц худалдан авч амьдарч байсан бөгөөд энэ үедээ Д.Цогтбаатартай ихэд дотно харилцаатай байсан аж. Тиймээс Д.Цогтбаатарыг цагдаагийнхан шалгаж буй. Түүнийг зөвхөн энэ хэргээр ч бус, шалгах шаардлагатай өөр ч асуудал байгаа гэдэг. Уг хэргийн явцын талаар Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд “Тагнуулын ажилтантай холбоотой хэргийг шалгаж байгаа. Төрийн нууцтай холбоотой асуудал тул мэдээлэл өгөх боломжгүй. Мөн ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатарын өрөөнд чагнах төхөөрөмж тавьсан асуудал нь Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжтой холбоотой учраас мэдээлэл өгөхгүй” гэв.
“НҮҮРС” ХӨТӨЛБӨРИЙН АХЛАГЧИД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЭГҮЙ
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Ганс үхийн ахалдаг “Нүүрс” хөтөлб өрийн хөрөнгөөс албан тушаалтнууд завшсан гэх дуулиан өнгөрс өн тавдугаар сард дэгдсэн. Тухайн үед хэвлэлд Л.Гансүхийг охин Л.Цэрэнжагзангийнхаа “Эм Жи Эл Эс Би” гэдэг компаниар дамжуулан нүүрс борлуулахдаа сонгон шалгаруулалтгүйгээр эрх өгсөн хэмээж байсан юм. Энэ хэрэгтэй холбоотой дуулиан дахин дэгдэх нь бололтой. Уг хэрэгт холбогдуулж нэгэн эмэгтэйг саатуулан шалгаж байгаа, Л.Гансүхийн охин байж болзошгүй гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Энэ талаар Дүүргийн I прокурорын газрын прокурор Д.Энхтөрөөс лавлахад “Л.Гансүхэд холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгээгүй. “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой хэрэг шалгаж байгаа. Охиныг нь ч хорьж шалгаагүй. Мөрдөн байцаалтад байгаа хэргийн талаар илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Харин өөр нэг эх сурвалж уг хөтөлбөрийг хэрэгжүүлж буй компанийн нягтлан бодогч эмэгтэйг саатуулан шалгаж байгаа гэж хэлсэн юм. Ерөнхий сайдын охин А.Саранзаяад холбогдох хэргийг сэргээн шалгаж байгаа нь үнэн гэдгийн Д.Энхт өр мэдэгдэв.
ИНЕГ-ЫН ӨМНӨХ УДИРДЛАГЫН УГААСАН НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ ХААЧИВ
Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан С.Батмөнх, тус газрын Санх үү, эдийн засгийн ерөнхий менежер асан Г.Наранцэцэг, Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер, газрын дарга асан Д.Эрдэнэбат нарт холбогдох мөнгө угаасан хэргийг өнгөрсөн сарын 26- нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шилжүүлжээ. Тэд ИНЕГ-ын харьяа “Чингис Хаан” олон улсын буудлын инженер, техникийн ажилтнуудын хийх боломжтой, ажил үүргийн хуваарьт нь тусгасан “Оператор”-ын хөрөнгийг завшихын тулд “Электрон системс” ХХК-ийг тендерт хууль бусаар шалгаруулжээ. Улмаар тус компанийн дансанд нэг тэрбум гаруй төгрөг шилжүүлж, улсад хохирол учруулсан байна. Мөн “Медиа саммит Лимитед” компанийн Хонконг дахь HSBS банк дахь харилцах дансанд 150 мянган ам.доллар шилжүүлж, “Электрон Системс” ХХК-ийн “Голомт” банкин дахь дансаар 144.960 мянган ам.долларыг буцаан авч мөнгө угаасан байна. Түүнчлэн “Трэшур космо лимитед” компанийн Хонконг дахь HSBS банкин дахь харилцах дансанд 155 мянган ам.доллар шилжүүлж, 153 мянга, 202 мянга, 39.968 ам.долларыг тус тус Ц.Батнасан гэх хүний Худалдаа хөгжлийн банкны дансаар дамжуулан М.Батболд авч мөнгө угаасан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон гэнэ.
Г.ЦОЛМОН