Авто зам болон галт тэргийг хилээр гарахад нь яг хэн шалгах нь тодорхойгүй байдал үүссэнээс үүдэн хууль бусаар хориотой эд бараа нэвтрүүлэхийг завдах явдал ихсэх төлөвтэй байгаа гэж хилчид өгүүллээ. Өчигдөр л гэхэд “ТОЗ-8” маркийн бууны 600 ширхэг сум галт тэрэгний дугуйны хөндийд нуусан байсныг хилчид илрүүлэн цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Уг хэрэгт холбогдуулан галт тэрэгний машинч зэрэг хоёр хүнийг шалгаж эхэлсэн гэнэ.