“Цэвэр агаар сан”-гийнхны хэрэгт холбогдон шалгуулж байсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяагийн хэргийг түдгэлзүүлсэн байсныг Дүүргийн I прокурорын газраас сэргээн шалгах тогтоол гаргаснаар АТГ-ын Мөрд өн шалгах хэлтсээс дахин шалгаж эхэлжээ. Прокурорын байгууллагын нэгэн эх сурвалжийн мэдээлснээр А.Саранзаяад холбогдох хэргийг сар орчмын өмнө сэргээн шалгах тогтоол гаргасан гэнэ.
А.Саранзаяа нь Сангийн яамны Төрийн сангийн газрын Төлбөр тооцооны хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа хуурамч баримтаар их хэмжээний мөнгө тус сангийнханд олгосон хэрэгт холбогдоод буй юм. Тэрбээр хуулбарласан баримтаар гүйлгээ хийснийхээ дараа ажлаасаа гэнэт гарсан байдаг. Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлд заасан албан тушаалтан ажил үүрэгтээ хайнга хандсанаас хохирол учирсан гэж түүнийг буруутгаж буй билээ.
Г.РАВЖАА