Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулдаг, үүнд хяналт тавин ажилладаг прокурор болон Шүүхийн шинжилгээний байгууллага, АТГ, УЕПГ-ын удирдах ажилтнуудын зөвлөгөөн өнгөрсөн даваа гаригт болж зарим хууль, журамд өөрчлөлт оруулах талаар санал нэгдэн, УИХ, Засгийн газарт хүргүүлэх болсон аж. Энэ тухай өчигдөр Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав мэдээлэв. Тэрбээр “Шүүхийн шинэчлэлийн хүрээнд зарим шүүхийн харьяаллыг шинээр тогтоосон. Жишээ дурдахад, Багануур дүүрэгт Хэнтий аймгийн зарим сумыг, Хархоринд Төв аймгийн хэдэн сумыг харьяалуулсан. Энэ нь Үндсэн хуулийн “Шүүхийг засаг захиргааны нэгжийг дагуулан байгуулна” гэсэн зарчимтай зөрчилдөж байгаагаас гадна хууль, шүүхийн байгууллага үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй учирч байна. Тиймээс энэ шийдвэрийг УИХ эргэж харах нь зүйтэй гэж үзсэн.
Үүнээс гадна байцаан шийтгэх ажиллагааны зардлыг нэмэгдүүлэх талаар УИХ, Засгийн газарт санал хүрг үүлэх нь зүйтэй гэж санал нэгдсэн. Уг зардал дутмагаас болж мөрдөн шалгах ажиллагааны чанар муу, үр нөлөөгүй болох, хэрэг илрүүлэлт удаашрах тохиолдол гардаг. Тухайлбал, бангладеш хэлтэй орчуулагч манайд байхгүйгээс Монгол Улсын иргэнд хохирол учруулсан тус улсын иргэний хэргийг шийдэж чадахгүй байна. Мөн хэргийн материал зэргийг орчуулахад заавал орчуулгын товчоонд хандах болдог учир өндөр зардал гардаг. Бид төсөв хүрэхгүй гээд үүнтэй эвлэрдэг. Байцаан шийтгэх ажиллагааны зардлыг нэмэгд үүлэх боломжтой. Тухайлбал, Иргэний хэрэг шүүхээр шийдвэрлэхэд улсын тэмдэгтийн хураамж гэж тодорхой хэмжээний төлбөр улсын төсөвт оруулдаг. Мөн торгууль шийтгэвэрийн мөнгө Сангийн яамны нэг дансанд төвлөрдөг. Энэ мөнгөнөөс дээрх зардлыг гаргуулах, зарим буруутай үйл ажиллагаанаас иргэдэд учирсан хохирлыг төлүүлэх боломжтой. Одоогоор байцаан шийтгэх ажиллагааны зардалд нэг тэрбум орчим төгрөг төсөвлөдөг. Үүнийг хоёр дахин нэмэгд үүлсэн тохиолдолд байцаан шийтгэх ажиллагаанд хүрэлцээтэй болно” гэв.
Энэ үеэр түүнээс сэтгүүлчид зарим зүйлийг тодрууллаа.
-Газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайханыг нас барчихаад байхад шүүх хурал хийсэн нь Монголын түүхэнд байгаагүй явдал боллоо гээд байгаа шүү дээ. Үүнд Та ямар байр суурьтай байгаа вэ?
-Талийгаач Д.Амарсайхан хоригдохоосоо өмнө удаан хугацаагаар гадаад дотоодод эмчл үүлсэн. Мөн хоригдож байхад нь Цагдан хорих төвийн эмнэлэгт үзүүлэх саналыг удаа дараа тавьж байсан ч тэрбээр суллагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, эмнэлгийн тусламж авахаас татгалзаж байсан. Хорих эмнэлэгт эмчл үүлэх боломж түүнд байсан. Эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн тухайд нэгдүгээрт, түүнийг нас барахаас өмнө хавтас хэрэг үүсгэн хэргийг шалгасан, хоёрдугаарт, түүний өмгөөлөгч гэм буруутайг нь тогтоолгомооргүй байна гээд нэрийг нь татаж авч болох байсан. Гэхдээ тэгээгүй, эсрэг хүсэлт ирүүлсэн учраас түүнд холбоотой хэргийг шүүх хурлаар авч хэлэлцсэн.
-УИХ-ын зарим гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн холбогдсон хэрэг яагаад одоо болтол шийдвэрлэгдэхгүй байна вэ ?
-УИХ-ын болон Үндсэн хуулийн цэцийн гишүүний холбогдсон хэргийн шалгалт цааш явахгүй байгааг иргэд та бүхнээр дамжуулан мэдээлэл авч байна. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгуулах хүсэлт удаа дараа тавьсан ч Халдашг үй байдлын хууль чөдөр тушаа болоод байгааг нуухгүй. Өндөр албан тушаалтай байна гэдэг бол жирийн иргэдээс илүү эрхтэй байхыг хэлэхгүй. Хэрэгт холбогдсон бол шалгуулдаг байх ёстой.
-УИХ-аар Өршөөл үзүүлэх тухай хоёр ч хуулийн төсөл хэлэлцэхээр санал оруулчихаад байгаа. Прокурорын байгууллага эдгээр хуулийн талаар ямар саналтай байгаа бол?
-Прокурорын байгууллагаас албан тушаалын, авлигын болон санаатайгаар үйлдсэн, бусдад их хэмжээний хохирол учруулсан хэрг үүдийг өршөөхгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа. Мөн өмнө нь өршөөл, уучлалд хамрагдсан хүмүүсийг хамруулахгүй. Ялын бодлого талаасаа авч үзвэл Өршөөлийн хууль бараг шаардлагагүй. Харин УИХ Гэмт хэргийн тухай шинэ хуулийг баталбал нэлээд хэрэг хөнгөрнө. Олон хүн ял эдлэхээс чөлөөлөгдөнө. Мөн энэ хуулиар шинэ төрлийн хэрэг ч орж ирж байгаа. Зарим хэрэг хэрэг биш болж байгаа юм. Шинэ хуулиар одоогийн ял эдэлж байгаа хүмүүсийн 30-35 хувь нь шууд чөлөөлөгдөнө.
Г.ЦОЛМОН