Зэвсэгт хүчний 016 дугаар ангийг тойрсон хэл ам сүүлийн үед байсхийгээд л гарах боллоо. Өнгөрсөн долоо хоногт тус ангийн дөрвөн цэрэг хойд солонгосчуудад зодуулж гэмтсэн нь хэвлэлээр дуулиан тарьж, ЗХЖШ-ын дэд дарга “Номин констракшн” компанийн барилгад цэргүүдийг зохих зөвшөөрөлгүйгээр ажиллуулснаас ийм асуудал болсон” гэдгийг хэлсэн. Энэ дуулиан намжаагүй шахам байхад Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн дансанд бүртгэлтэй “Т-72” маркийн танк онхолдож, хүний амь эрсэдсэн гэх мэдээлэл бидэнд ирлээ. Уг явдал Говьсүмбэр аймгийн нутагт болсныг эх сурвалжууд хэлэв. Энэ талаар тус аймгийн Цагдаагийн хэлтсийн ажилтнаас лавлахад “Баянтал сумын нутагт Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн танк онхолдон, нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат, тус ангийн алба хаагч, ахлагч цолтой Ж нас барж, гурван хүн гэмтсэн хэргийг шалгаж байна” гэсэн мэдээлэл өглөө.
Хэдийгээр өчигдөр ЦЕГ-ын Замын хөдөлгөөний аюулг үй байдлын хэлтсээс зам тээврийн осол, хэргийн талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн ч энэ тухай дурдсанг үй. Бидний авсан мэдээллээр Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн 20 танк ангийн байрлалаас гадуур буюу Говьс үмбэр аймгийн Баянтал сумын нутагт очиж, сургалт бэлтгэл хийж байжээ. Энэ үеэр танкчин овгор шороон дээгүүр танкаа харайлгахдаа хурд хэтрүүлснээс хөмөрч, дээр нь сууж явсан гурван хүн тал тал тийшээ үсэрснээс хүнд гэмтсэн байна. Жолоо барьж байсан хүн нь газар дээрээ нас барсан гэнэ. Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн эх сурвалж “Ийм асуудал болсон нь үнэн. ОХУ-тай хамтарсан “Сэлэнгэ- 2014” сургуульд оролцохоор бэлтгэлд гарсан хүмүүс байсан гэж сонссон. Гэмтсэн гурван хүн нь өдгөө Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа” гэлээ.
ЗХЖШ-ынхнаас энэ талаар тодруулахад “Болсон явдлыг газар дээр нь шалгахаар Ажлын хэсэг ослын газар луу явсан. Ирэхээр нь удирдлагууд мэдээлэл өгөх байх” гэв. Өөр нэг эх сурвалж “Уг нь тэр 20 танк цуваа болж явах ёстой байсан юм. Гэвч ЗХЖШ-аас цувааг ахалж явах ёстой хүн нь очоогүйгээс алба хаагчид дур дураараа давхилдаж ийм асуудал үүсгэсэн байх гэсэн мэдээлэл бий. Ажлын хэсгийн шалгалтын дүн гарахаар асуудал тодорхой болно” гэв. “Т-72” маркийн танк нь манай улсын зэвсэглэлд сүүлийн үед орж ирсэн техник аж. Танк онхолдсон тохиолдол манай улсын түүхэнд цөөхөн, бараг анх удаа онхолдсон байх гэх ч хүн байна.
Г.РАВЖАА