Улсын Дээд шүүхийн хяналтын шатны өнгөрсөн баасан гаригийн эрүүгийн хэргийн шүүх хурлаар ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг, Улсын нөөцийн газрын даргаар ажиллаж байсан, “Ургамал ЗМ” компанийн захирал Ж.Бямбаноров болон иргэн М.Сэргэлэнбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Энэ хүмүүс Зэвсэгт хүчний 337 дугаар ангид данстай сөнөөгч, бөмбөгдөгч Миг-21 онгоцны 35 моторыг БНАСАУ-ын талд худалдахыг завдсан хэрэгт холбогдсон юм.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх уг хэргийг энэ оны нэгдүгээр сарын 6-нд хэлэлцэж Т.Дашдэлэгийг төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтр үүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн тооцож, жирийн дэглэмтэй хорих ангид гурван жил таван сар ял эдл үүлэхээр шийдвэрлэсэн. Мөн Ж.Бямбаноров, М.Сэргэлэнбаатар нарыг бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтр үүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай хэмээн үзэж, Ж.Бямбаноровт долоон жил нэг сар, М.Сэргэлэнбаатарт таван жил нэг сарын хорих ял эдлүүлэхээр болсон юм.
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх дээрх хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-нд хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байсан билээ.
Г.ЦОЛМОН