Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх заалтыг тус тус үндэслэн зарлиг буулгаж, дараах хүмүүсийг шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалд томиллоо.
Уг зарлигт Ж.Эрдэнэчимэгийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны II шүүхийн ерөнхий шүүгч, Б.Сугиржавыг Захиргааны хэргийн анхан шатны IX шүүхийн ерөнхий шүүгч, Г.Сарантуяаг Сум дундын XXII шүүхийн ерөнхий шүүгч, Л.Наранбаярыг Иргэний хэргийн давж заалдах шатны I шүүхийн ерөнхий шүүгч, П.Долгормааг Иргэний хэргийн давж заалдах шатны III шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч, Б.Ариунбаярыг Иргэний хэргийн давж заалдах шатны V шүүхийн ерөнхий шүүгч, Б.Баттөрийг Иргэний хэргийн давж заалдах шатны IX шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч, П.Золзаяаг Иргэний хэргийн давж заалдах шатны X шүүхийн ерөнхий шүүгч, Н.Болормааг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны II шүүхийн ерөнхий шүүгч, Т.Бямбажавыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны III ерөнхий шүүгч, Л.Даваасүрэнг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны X шүүхийн ерөнхий шүүгч, Б.Мөнхтуяаг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн албан тушаалд тус тус томилохоор дурджээ.
Ерөнхий шүүгчдийг томилон, үнэмлэх гардуулах үеэр Ерөнхийлөгч “Шүүгчээр ажиллаж буй хүний хамгийн эрхэм үүрэг бол хүний эрх, эрх чөлөөг ханган хамгаалах баталгаа байх ёстой. Хуулийн дагуу, хараат бусаар, ёс зүйтэй шударга шийдвэр гаргах нь хүний эрхийг хамгаалах гол зарчим юм” гэлээ.