Өмнөд хөршөөс хар тамхи оруулж ирсэн гурван залууг хилчид илрүүллээ. Эрээнээс Замын-Үүд рүү энэ сарын 3-4-нд шилжих шөнө Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан автозамын шалган нэвтрүүлэх боомтоор орж ирсэн манай улсын иргэн Т, М, Э нар их хэмжээний мансууруулах бодис автомашиндаа нуусан байжээ. Тэд Ice буюу мөс, гашиш хэмээх мансууруулах бодисыг их хэмжээгээр авч явсан бөгөөд сэжигтнүүдийг Улаанбаатарт авчирч Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж эхлэв. Хар тамхи, мансууруулах төрлийн бэлдмэлийг манай иргэд БНХАУ-аас зөөж, худалдсан хэрэг гарсаар байна.
Өнгөрсөн өвөл ГЕГ-ын нэгэн ажилтны хүү хар тамхи халаасалж яваад баригдсан, мөн наймаа хийдэг нэг залуу мансууруулах бодис хилээр нэвтрүүлээд хууль хяналтын байгууллагынханд саатуулагдсан юм. Дээрх хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Гаалийн ажилтны хүүгийн хэрэг бүр замхарсан гэх юм билээ. ЗБГХТГ-ынхны гаргасан судалгаагаар хар тамхи, мансууруулах бодис олж авч хэрэглэсэн, борлуулсан, хил нэвтрүүлсэн, хадгалсан хэрэг 2013 оны эхний таван сарынхаас 60 хувиар өссөн гэх судалгаабайгаа аж.
Г.РАВЖАА