“Тэнгри холдинг” группийн захирал Х.Анхбаяр, ерөнхий менежер Н.Отгонболд, Ц.Чандмань, Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан нарт холбогдох хэргийг өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх хэлэлцэхээр товлосон байв. Гэвч хэд хэдэн нөхцөл байдлын улмаас шүүх хурал зургадугаар сарын 5-ныг хүртэл хойшиллоо. Дээрх хүмүүсийг шүүх хурал өчигдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн хурлын танхимд эхлэхэд шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч есөн хүн шүүх бүрэлдэхүүн болох Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн шүүгч Б.Батболор, Г.Есөн-Эрдэнэ, С.Батгэрэл, прокурор О.Сарангэрэл нараас татгалзах саналтайгаа илэрхийлсэн юм. Энэ үндэслэлээ өмгөөлөгч нар “Талийгаач Д.Амарсайханы үхэлд шүүх бүрэлдэхүүн болон прокурор ямар нэгэн хэмжээгээр буруутай. Прокурор энэ хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй байна. Талийгаач Д.Амарсайханыг улсын яллагч үндэслэлгүй хорьсноос амиа алдсан. Мөн талийгаачийг яллагдагчаар татсан тогтоолгүй, процессийн алдаа гараад байхад шүүгч Б.Батболор санаатайгаар үүнийг дарагдуулж, шүүх хурлыг явуулах гэж байна” хэмээн шүүгч, прокуророос татгалзах саналаа гаргав.
Шүүх бүрэлдэхүүн тэдний хүсэлтийг хүлээн авч, хурлыг 15.00 цаг хүртэл хойшлуулж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн ерөнхий шүүгчид хандаж шийдвэрлүүлэхээр болсон юм. Тус шүүхийн ерөнхий шүүгч Ё.Цогтзандан өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг хянаж үзээд мөрд өн байцаалтын явцад талийгаач Д.Амарсайханд холбогдох хоёр хэргээс Х.Анхбаяр нарынхыг тусгаарлахдаа ялыг өөрчл өн сонсгосон байгаа. Бусад үндэслэл нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн нь тогтоогдохг үй байна” гэж үзээд дээрх бүрэлдэхүүнтэйгээр хурлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ. Улмаар 15.00 цагт шүүх хурал эхлэхэд “Тэнгри холдинг” группийн захирал Х.Анхбаярын өмгөөлөгч хурлыг орхисон юм. Тиймээс хурлыг хойшлуулахаар болжээ.
Г.РАВЖАА