Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэ зуу хийдийн дэргэдэх “Эрдэнэзуу” музейд өнгөрсөн долоо хоногт хулгайч орж, түүх соёлын хосгүй дурсгал болох долоон бурхан хулгайлсан талаар бид мэдээлсэн. Энэ хэргийг ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газар, ЭЦГ, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас томилогдсон Ажлын хэсэг, Хархорины Цагдаагийн хэлтсийнхэн шаргуу ажилласны дүнд гэмт хэрэгтнүүдийг долоо хоногийн дараа баривчиллаа. “Эрдэнэзуу” музейн үзмэрүүдийн хорго нь дохиололтой, мөн харуул хамгаалалтын ажилтнууд 24 цагаар хянаж байдаг. Дохиолол нь дуугарсан ч хулгайчид сандралгүйгээр ажлаа амжуулсан нь нэлээд судалсных аж.
Эх сурвалжийн мэдээлснээр дохиолол тухайн үед ажилласан бөгөөд харамсал тай нь дуут дохио харуулынх нь байранд сонсогддоггүйг “урт гартнууд” овжин ашигласан гэнэ. Гэмт этгээдүүд гурвуулаа уг хэргийг үйлдсэн бөгөөд алтан шармал Майдар бурхан дөрөв, Манзушир, Дүйн хор, Жүг дэрнамжил гэсэн нийт долоон бурхныг захиалгаар хулгайлсан байж болзошгүй гэнэ. Тэдгээр бурхнаас хамгийн том нь Дүйнхор бөгөөд зэс хөөмөл жавилтай, их бие болон суурь нь алтан шар мал, цутгамал, 22.8 кг жинтэй байсан бөгөөд бурхдын гурав нь XVII зууны үеийн гар урчуудын бүтээл, түүх, соёлын хосгүй үнэт өвд тооцогддог аж. Гэмт этгээдүүдийн хоёрыг нь Улаанбаатар хотоос бямба гаригийн орой баривчилж, долоон бурхныг хураан авсан байна.
Харин нэг этгээдийг, тэдний хөлөглөсөн автомашины хамтаар Өвөрхангай аймгаас олж саатуул жээ. Сэжигтнүүд бүгд Өвөрхангай аймгийн харьяат гэнэ.
Г.ЦОЛМОН