Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор П.Оюунчимэгтэй хүний амьд явах эрхийн талаар ярилцлаа.
-Сүүлийн үед хүний амьд явах эрх зөрчигдөж, байсхийгээд л хүний амь хохирсон онц ноцтой хэрэг гарч, эсвэл энд тэндээс юм унаад гудамжаар явж байсан, машиндаа сууж байсан хүний амийг нь авч оддог боллоо. Хүний амьд явах эрхийг хэн зөрчөөд байна вэ?
Хүний амьд явах эрх бол төрөлхийн заяамал эрх юм. Ямар ч тохиолдолд тухайн хүнээс бу лаан авч болдоггүй эрхийн нэг. Хүн төрмөгц л амьд явах эрх нь үйлчилж эхэлдэг. Хүний амьд явах эрх өөрөөсөө үл шалт гаалсан байдлаар зөрчигдөж байна. Сая өөрөө ч хэллээ. Энд тэндээс төмөр унаад хүний амь хохирч байна гэж. Энэ бол төртэй холбоотой. Хүний амьд явах эрхийг зөрчигч хамгийн том субъект нь төр. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр аливаа нийгэмд бүх улс өөрийн гэсэн хууль эрх зүйн орчинтой байдаг. Тэр хууль эрх зүйн орчин нь хүний амьд явах эрхийг хэр ба тал гаажуулж өгсөн бэ гэдгээс тухайн улсын олон улсын тавцанд үнэлэгдэх шалгуур болдог. Аливаа улс орон эрх зүйн тогтолцоогоороо тодор хой төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ял оноохоор байх юм бол шүүхийн хамгийн сүү лийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүний амьд явах эрхэнд халддаг. Гудамжинд явж байгаад хүн ямар нэг зүйлд цохиулаад амиа алдах, бэртэж гэмтэж буй нь хуулийн хэрэгжилт байхгүйг харуулж байгаа юм. Барилгын талбай дээр л гэхэд хамгаалалт тай байх, тор татах, орчны аюулгүй байд лыг бүрэн хангасан үйл ажиллагаа явуулах ёстой гээд бүх зүйлийг нь хуульчлаад өгчихсөн. Гэтэл хуулийн толгой дээр компаниуд сандайлчих жээ. Сандайлсан хүнд хэн хариуцлага тоо цож байна вэ гэхээр төрийн байгууллага тухайн компанийн захирлын нэг өдрийн талхны мөн гөөр л торгодог. Ийм байхад тэр хүмүүс яаж хууль дээдэлж, хэрэгжүүлэх вэ. Хариуцлага гэдэг бол тухайн үйлдэлд нь тохирсон байх ёс той.
-Цаазаар авах ялыг дэлхий нийт халах чиг хандлагатай болсон. Манай улс ч татгалзаад байгаа. Гэтэл цаазын ял байхгүйгээс харгис, хэрцгий хэрэг гарах нь нэмэгдэж байна гэж шүүмжлэх хүмүүс байдаг шүү дээ. Эцэг, эх маань төрөөс асуулгүйгээр бид нийг төрүүлсэн шүү дээ.
Эцэг, эхийн бий болго сон бие махбодийг төр цаасан дээр бичсэн хууль барьж хүний заяамал эрхэнд хөндлөнг өөс орж, тасалж байна гэсэн үг. Үүнийг болохгүй ээ гэдгийг олон улсад гаргаж тавьснаар цаа зын ялаас татгалзах дэлхий нийтийн ханд лага бий болсон. Дэлхийн улс орнуудын 60аад хувь нь цаазын ялыг халж байгаа. Олныг цочроосон гэмт хэрэг гарахад цаа заар аваад байвал хэрэг үйлдэхээ болино гэж ойлгодог. Олон улсын Эрүүгийн хуулийн прак тикт цаазаар авах ялыг олон төрлийн гэмт хэ рэгт хэрэглэснээр тухайн гэмт хэрэг буурсан то хиолдол байдаггүй гэсэн судалгаа бий. Өө рөөр хэлбэл, цаазаар авах нь хүний амьд явах эрхийг зөрчихийн зэрэгцээ, тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үндэс болж чадахгүйг нотолсон. Монгол Улс цаазаар авах ялыг халах тухай олон улсын конвенцод нэгдэн орсон. Ин гэж нэгдсэнээрээ олон улсын түвшинд шууд үүрэг хүлээж байгаа. Уг конвенцод нэгдсэ нээр зур гаан сарын дотор үндэсний хууль тог тоом жид өөрчлөлт оруулах үүрэг хүлээсэн. Ма найх өнөө дөр цаазын ял ногдуулж байгаа ч гүйцэт гээ гүй шүү дээ. Гэмт хэргийн тухай хууль бат лагд вал цаазын ялыг бүрэн халсан улс болох юм.
-Хорих газарт хүний амьд явах эрх зөрчигдөөд байна уу. Хэдхэн хоногийн өмнө Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан хүн эмчилгээ авалгүй нас барлаа. Өнгөрсөн даваа гаригт чанга дэглэмтэй хорих ангийн хүмүүжигч зурагт үзэж суугаад нас барсан зэрэг шил шилээ дарсан хэрэг гараад байна.
Нийгэм энэ асуудлыг хорих анги л болохгүй байна гэж хүлээж авч байх шиг. Хорих ангийн нөхцөл нь хүний аминд хүрэхээр хүнд байдаг юм байна гэж ойлгоод байна. Энэ бол буруу. ШШГЕГын харьяа хорих анги, Цагдан хорих төв бол төрийн хамгаалалттай байр. Тиймээс төр болсон бүх үйл явдалд хүссэн ч, эс хүссэн ч хариуцлага хүлээнэ. Цагдан хоригдож байсан хүн нас барсан асуудалд түүнийг хорьж цагдах процесст бүх зүйл байгаа юм. Бичмэл хууль хэрэглэдэг улсын хувьд хүнд, онц хүнд гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүнийг цагдан хорих нь хуулиар нээлттэй. Нээлттэй зүйл заалтыг хэрэглэхдээ алдаа гаргаад байгаа юм. Хэрэв шаардлагатай бол хорьж шал гах нь зүй ёсны хэрэг. Хорих явцад ту хайн хүний эрүүл мэнд, амь настай холбоотой үйл ажил лагаанд хууль хэрэгжүүлэгч байгуулла гын ажилтнууд мэдрэмжтэй хандах ёстой. Өргөдөл өгөөд л байдаг. Тэр хүн өвчин тусаагүй байт лаа 810 удаа өргөдөл өгөхгүй биз дээ. Болох гүй болоод л өргөдөл өгч байгаа шүү дээ. Албан тушаалтнууд нь өргөдлийнх нь дагуу үзээд, уулзаад, болохгүй бол III шатлалын эмнэлэгт нь шинжлүүлэхэд болохгүй гэх газаргүй. Энэ бол хүн чанарын асуудал. Прокурор, мөрдөн байцаагч, шүүгч бол хууль хэрэглэж буй албан тушаалтан. Тэд эмч биш. Тэднийг тухайн хүнийг эмчил гээгүй. Эрүүл мэндээ хамгаалах эрхийг нь тухайн албан тушаалтнууд хязгаарлаж болохгүй л гэж байгаа юм. Энд хорих байгууллага гэхээсээ илүү тухайн хүнийг хорьж цагдах зөвшөөрөл өгсөн, мөрдөн байцаагч, шүүгч, прокурор яагаад хариуц лага хүлээхгүй байгаа юм бэ гэдэг асуудлыг ярих ёстой гэж би үзэж байна.
Г.ЦОЛМОН