“Тэнгри холдинг” компа нийн захирал Х.Анхбаяр нарт холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх өчигдөр хэлэлцэхээр болж, ШШГЕГын харьяа Цагдан хорих 461 дү гээр ангийн хурлын танхимд хэргийн оролцогчид очсон байлаа. Гэвч нэг шүүгдэгчийнх нь өмгөөлөгч хүндэтгэх шалтгаанаар хуралд оролцох боломжгүйгээ мэдэгдсэнээр энэ сарын 29ний 10.00 цаг хүртэл хурлыг хойшлуулав. 2013 оны дол дугаар сарын 5нд Х.Анхбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд тус компанийн нэр дээр бүртгэл тэй ашигт малтмалын 45 тусгай зөвшөөрлийн заримыг цуцлах хууль зүйн үндэслэл нь бүрдээд байхад АМГын ажилтнуудтай хуйвалдаж сунгасан, хахууль өгсөн, төрийн албан тушаалтнуудтай хамтран мөнгө угаасан гэсэн үндэслэлээр АТГын Мөр дөн шалгах хэлтэст шалгасан юм. Түүнээс гадна 3.6 тэрбум төгрөгийн татвар төлөөгүй нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон аж. Бас АМГаас олон улсад зарласан нээлттэй тендерт оролцохдоо тодорхой албан тушаалтанд хахууль өгсөн нь тогтоогдсон гэж хууль хяналтын байгуулла гаас яллах дүгнэлт үйлдэн шүү хэд шилжүүлсэн юм. Уг хэ рэгт Газрын тосны газрын дар гаар ажиллаж байсан талийгаач Д.Амарсайхан болон А.Чанд мань, Н.Отгонболд гэсэн дөрвөн хүн холбогдсон аж. Д.Амарсайхан агсны хэр гийг тусгаарлаж болзошгүй гэж үзэж байсан ч түүний өм гөөлөгч Р.Пүрэвлхам “Тус гаарлахгүй шийдвэрлэх боломж той. Миний үйлч лүүлэг чийн гэм буруугүйг нотлох үндэслэл бий. Х.Анхбаярын мөнгө угаасан хэрэгт талийгаач ямар ч холбогдолгүй гэдгийг мэдэгдмээр байна” гэв. Харин Х.Анхбаярын эх нэр Б.Баярмаа “Миний нөхрийг мөнгө угаасан гэж буй бол манай хөрөнгө оруулагч томоохон, нэртэй компаниудыг гутаан доромжилж байна гэсэн үг. Миний нөхрөөс авлига авсан гэх төрийн албан тушаалтан нэг ч байхгүй” гэж ярилаа.
Г.РА ВЖ А А