Өвөрхангай аймгийн Хар хорин сум дахь Эрдэнэзуу хий дийн дэргэдэх “Эрдэнэ зуу” музейд өнгөрсөн даваа гаригийн шөнө хулгайч орж, эртний эд зүйл, бурхан хулгайлжээ. Энэ ту хай мэдээлэл ЦЕГ-ын Шуур хай удирдлага, мэдээллийн төвд ирсний дагуу хууль хянал тын байгуул лага, мэр гэж лийн хяналтын алба, ССАЖЯ-наас албаны хүмүүс газар дээр нь шалгахаар явсан аж. “Эрдэнэзуу” музейн үзмэ рүүдийн хорго нь дохиолол той, мөн биечилсэн ха руул хамгаалалтын ажилтнууд 24 цагаар хянаж байдаг. Гэ тэл тэндээс алтан шармал долоон бурхан алдагдсан нь хачирхалтай. Орон нутгийн музейн эх сурвалж “Алтан шар мал Майдар бурхан дөрөв, Манзушир, Дүйнхор, Жүгдэрнамжил зэрэг бурхан алдагдсан. Харуул хамгаалал тын хаагуур нь “урт гартнууд” орчихсон юм бүү мэд” гэлээ.
Тэдгээр бурхны талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагаас хил, гааль, тагнуулын албад болон бүх аймаг, орон нутгийн Цагдаагийн газар, хэлтэст тараагаад буй гэнэ. Дүйнхор бурхан нь хөөмөл жавилтай, их бие болон суурь нь алтан шармал, цутга мал, 22.8 кг, Жүгдэрнамжил нь 1.595 кг, гуулин цутга мал, алтан шармал, долоон ширхэг Майдар бурхан нь зэс хөөмөл, алт шармал 1.230 кг жинтэй байжээ. Уг бурх дын гурав нь XVII зууны үеийн гар урчуудын бүтээл, түүх соёлын хосгүй үнэт өвд тооцогддог болохыг эх сурвалж хэллээ. Улаан баатараас очсон Аж лын хэсгийнхэнтэй 18.00 ца гийн үед холбогдоход “Шалгалт дөнгөж эхэлж байна. Ямар нэг мэ дээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Г.РА ВЖ А А