Булган аймаг дахь Онцгой дэглэмтэй хорих 439 дүгээр ан гиас өнгөрсөн баасан гаригт хүмүүжигч оргосон тухай мэдээлэл бидэнд ирлээ. Мал удаа дараа хулгайлж, ир гэ дэд ихээхэн хохирол учруулсан хэргээр ял шийтгүүлсэн Дондовын Баяндүүрэн гэдэг ялтан энэ са рын 15- 16-нд шилжих шөнө оргож, Хөвсгөл, Булган, Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон цагдаагийн байгууллагынхан эрэн сурвалжилж эхэлсэн гэнэ. Энэ талаар харьяалах орон нутгийн хууль хяналтын байгууллагынхнаас лавлахад “Онцгой дэглэмтэй хорих ангид жирийн дэглэмтэй хүмүүжигч аж ахуйн ажил хийдэг. Тэдний нэг нь оргосон бололтой. Д.Баяндүүрэн тухайн үед хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Тэрбээр өмнө нь бас хорих ангиасаа оргож, Орхон аймгийн нутгаас баривчлагдаж байсан нэгэн” гэлээ.