Худалдаа, үйлчилгээний газруудаас удаа дараа хулгай хийсэн хоёр хүнийг Төв аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ажилтнууд илрүүлжээ. 54, 56 настай Г, М нар Улаанбаатар хотын иргэд байж. Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сараас Төв аймгийн Зуунмод суманд очиж, хулгай хийж эхэлжээ. “Андууд” худалдааны төвийн нэг лангуунаас 420 мянган төгрөг, энэ сарын 12-нд “Цахиурт” хүнсний дэлгүүрээс гар утас цэнэглэгч 150 мянган төгрөгийн карт, “Оргилуун” дэлгүүрээс гар цүнх, Эрчим хүчний газраас “Самсунг” маркийн гар утас гэх мэт эд зүйлс хулгайлсныг нь тогтоогоод байгаа аж. Бид өмнө нь мөн л хулгайн хэргээр 8-11 удаа шийтгүүлж байсан гэнэ. Хулгай хийхдээ үргэлж хамт яван, нэг нь худалдагч болон бусад хүний анхаарлыг сарниулах зуур нөгөө нь эд зүйл авдаг байжээ.