Монголын залуучуудын холбооны санаа чил гаар номын сан, номын дэлгүүр, номын худалдаа эрхлэгчид хамтран энэ сарын 1921 нд “Номын баяр” өдөрлөг зохион байгуулахаар болов. Энэ өдрүүдэд оюутан, залуучуудад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй номын сан болон дэлгүүрүүдийн та лаарх мэдээлэл хүргэх, үзэсгэлэн худал даа зохион байгуулах, номын солилцоо, хандив өрнүүлэх, олон нийтэд номын ач тусыг сурталчлах, номын сангийн үнэмлэх төлбөргүй нээх зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Өдөрлөгт Монголын үндэсний номын сан, “Интерном”, “Анар”, “Аз хур”, “Миний ном” зэрэг байгууллага оролцоно. Энэ гурван хоногт хандиваар цуглуулсан номоо хорих ангид бэлэглэх юм. Мөн энэ өдрүүдэд үнэт ховор номын музейтэй танилцах аялал зохион байгуулна. “Номын баяр” дээрх өдрүүдэд МЗХ ны байрны гадна талбайд 10.0017.00 цагийн хооронд үргэлжлэх юм байна.