Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан өчигдөр 17.00 ца гийн үед хорих 461 дүгээр ангид хориг дож байгаад гэнэт нас бар жээ. Энэ талаар ШШГЕГын эрх бүхий албан тушаалтнаас лавлахад “Талийгаач өмгөөлөгчтэйгээ ярилцахаар уулзал тын өрөөнд очсон боловч үг сольж амжилгүй нас барсан. Тухайн үед яаралтай арга хэмжээ авч, амьсгал дэмжих аппарат залгасан боловч амийг нь аварч чадаагүй” гэв.
Талийгаач Д.Амарсайханыг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлстсээс “Петрочайна дачин Тамсаг” компанийн орлогоос мөнгө угаасан хэрэгт холбогдуулан шалгаад өнгөр сөн оны арван хоёрдугаар сарын 18наас хо рих 461 дүгээр ангид саатуул сан. Гэвч түүний үйлдлийг мөнгө угаах гэхээ сээ бусдын өмнөөс ял үүрсэн байж бол зошгүй гэж үздэг хү мүүс бай сан ч хэргийг шал гах явцад га даад руу гарахаар оролдох мэтээр олон ний тийн анхаарлыг та таж байсан юм. Ямартай ч хорих ангид ийм эмгэнэлт хэрэг гарсан нь харамсалтай. Хэрэв цус харва сан гэхээс өөр шалтгаан, нөх цөл бий бол сон бол эмнэлгийн дүг нэл тээр нотлогдох биз ээ. Одоо гоор зөв хөн урьд чилсан байдлаар ийм мэ дээ лэл өгөөд байгааг холбогдох ал баны хан хэллээ. ШШГЕГын харьяа хо рих 461 дүгээр ангийн холбог дох ал баныхан удахгүй албан ёсоор мэдээлэл өгөх гэнэ. Бид өчигдөр орой талийгаачийн өмгөөлөгчтэй уулзаж, болсон явд лын талаар тодруулсан юм.
Газрын тосны газрын даргаар ажил лаж байсан Д.Амарсайхан Цагдан хорих 461 дүгээр ангид гэнэт нас барсан тухай мэдээлэл авсан ар гэрийнхэн нь очиж, нөхцөл байдлыг харахыг хүссэн ч шийдвэр гүйцэтгэгчид оруулаагүй аж. Тэд Шүүх эмнэлгийн үндэсний төвийн үүдэнд ирсэн байсан бөгөөд “Энэ хүний амийг бид хэнээс нэхэх вэ. Прокуророос уу, шүү хээс үү, Ерөнхийлөгчөөс үү” хэмээж бай лаа. Энэ талаар талийгаачийн өм гөөлөгч Р.Пүрэвлхамтай ярилцлаа.
-Та хэзээнээс талийгаачийн өмгөөлөг чөөр ажиллах болов?
-Би түүнийг анх цагдан хорьсон үе буюу 2013 оны арванхоёрду гаар сараас өмгөөлөгчөөр нь ажиллаж байна. Тэр үед л талийгаачийг хүнд өвчтэй, биеийн байдал маш муу байсныг мэдсэн. Тэрбээр мигрень буюу тол гой байнга өвдөх өвчний маш хүнд хэлбэрийг туссан. Уг өвчнөөр өвчилж байсныг талийгаа чийн ар гэрийнхэн болон тухайн үед тө рийн албанд ажиллаж байсан хүмүүс мэдэх байх.
-Архаг өвчтэй хүнийг батлан даалтад байлгаж болоогүй юм болов уу. Та бүхэн энэ талаар хөөцөлдөж байсан биз дээ?
-Өвчин нь их даамжирсан, маш хүнд байгаа талаар өмгөөлөгч бид холбогдох байгууллагад хандаж бай сан. Анх цаг дан хориход нь бид бие нь хүнд байгаа талаар хэлж, тас лан сэргийлэх арга хэмжээг өөрчлүү лэн батлан даалтад гаргуулсан юм. Ингэж таслан сэргийлэх арга хэмжээг өөрч лүүлсний дараа 2014 оны нэгдүгээр сарын дундуур бас 8-9 хоног цагдан хорьсон. Тэр үед биеийн байдлынх нь талаар холбогдох байгууллагад уламжилж бай лаа. Энэ хэрэгт хяналт тавьж буй прокурор “Биеийн байдал нь хүнд байна” гээд өө-рийнхөө саналаар таслан сэр гийлэх арга хэмжээг өөрчлүүлж байсан юм. Өвч ний түүхүүдтэй прокурор танилцаж бай гаад ийм арга хэмжээ авсан. Энэ хүн батлан даалтад гараад эмчилгээ хийлгэж байсан ч бүрэн илааршаагүй. Нарийн мэр гэжлийн эмчийн эмчилгээ, асаргаа, сувилгаа байнга хийлгэж байсан. Түүний өвчний тухай, батлан даалтад гаргах тухай өчнөөн олон удаа гаргасан хүсэлт хавтаст хэрэгт бий.
-Тэгээд хэзээ Д.Амарсайхан гуайг цагдан хорьсон юм бэ. Хорих ямар үндэслэл байсан юм бол?
-Дөрөвдүгээр сарын 15-16-ны үед түүнийг дахин цагдан хорьсон. Түүнээс хойш 28 хонож байв. АТГ-т шалгаж буй хэргийн мөрдөн байцаалт бараг дуусаж, хэргийг боож, прокурорт шилжүүлэхээр болж байсан юм. Эрүү гийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу бид хэрэгтэйгээ танилцаж байтал нэг өдөр үйлчлүүлэгчийг маань “Хүрээд ир” гэж дуудсан. Очтол цагдан хорихоор боллоо гэсэн. Цагдан хорих үндэслэлээ ч хэлэлгүй шууд хорьсон. Таслан сэргий лэх арга хэмжээг бидэнд хэлэлгүй өөрчилсөн. Цагдан хорьсон захирамжийг нь аваад гомдол гар гасан. Түүнд “Энэ хүний бие маш муу, ялангуяа тархи толгойны хүнд өвчтэй. Оргон зайлах боломжгүй. Цагдан хорих ямар ч шаардлагагүй” гэсэн. Гэтэл Дүүр гийн эрүүгийн хэр гийн анхан шатны II шүүхийн ерөнхий шүүгчийн үүрэг гүй цэт гэгч Ё.Цогтзандан гомдлыг хүлээж аваагүй. Д.Амарсайхан гуайг “Хүнд гэмт хэрэгт холбогдсон, оргон зайлж болзошгүй тул сэрэмжлүүлэх зорилгоор цагдан хорьсон” гэх утгатай зүйл хэлсэн. Талийгаачийн зүгээс мөрдөн байцаалтын ажил лагаанд саад учруулах, мөрдөн бай цаалт, прокурорын шатнаас оргон зай лах үйлдэл огт хийж байгаагүй. Түүний гадаад, дотоодод эмчлүүлж байсан өвчний түүхийг нь хавсарган гомдол гаргасан боловч хамарсалтай нь шүүх хү лээж аваагүй. Хүлээж аваагүй үндэслэлээ “Өвчтэй байгаа хэдий ч хорих 461 дүгээр анги дэргэдээ эмнэлэгтэй, тэнд эмчилгээ хийлгэх боломжтой” гэсэн. Цагдан хорих захирамж хэвээр үлдсэн тул бид ШШГЕГ-ын харьяа Цаг дан хорих 461 дүгээр ан гийн эмнэлгийнхэнд хүсэлт гаргасан. Толгойны хүнд өвч тэй гэдгийг нь дурдаад эмнэлэгт хэв түү-лэн эмчлүүлж өгөөч гэсэн ч боломжгүй гэсэн хариу өгсөн.
-Яагаад боломжгүй гэж. Өвчтэй хүнд тусламж үзүүлэх, эмчлэхийн тулд тангараг өргөсөн эмч нар тэнд ажиллаж байгаа биз дээ?
-АТГ болон дээрээс хэвтүүлэн эмч-лэх хэрэггүй гэсэн чиг өгсөн гэж эмч нар нь хэлж байгаа. Тэгэхээр нь бид дахин шинжилгээ авахыг хүссэн. Нарийн мэр гэжлийн эмчид үзүүлэх шаард лагатай эсэх, өөр эмнэлэгт хандаж үзүү лэх шаард лагатайг тодруулж, дэлгэрэнгүй лавлагаа гаргаж өгөөч гэж хүссэн. Бидний хүсэлтийг хүлээж аваад энэ сарын 9-нд хариуг нь өгсөн. ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн ажилтнууд тухайн шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Түүнээс биш хэн нэгэн мөрдөн байцааг чийн, хэн нэгэн прокурорын, мөр дөн байцаах албаныхны хэлсэн ярьсныг гүйцэлдүүлэх, тэдний үгээр асуудалд хандах үүрэггүй шүү дээ. Талийгаачийн эмчлэгч эмч Отгонбаатарт учир байдлыг хэлж сануул сан. Өвчин хүндэрсэн, үхэлд шууд хүргэж болзошгүй байгаа талаар бид түүнд сануулж, үзэж, эмчилж өгөөч гэж хэлж бай сан. Гэтэл одоо Хорих 461 дүгээр ангийн ерөн хий эмч Дарханбат, эмч Отгонбаатар нар “Уучлаарай, бидэнд дээрээс чиг өгөөд эмчилгээ хийлгэхгүй байсан юм” гэж ар гэрийнхнийх нь нүдэн дээр надад хэлээд зогсож байна.
-Шинжилгээнийх нь хариуг хараад өвчин хүндэрсэн байгаа талаар тэр чиг өгөөд байгаа байгуул лага, албан тушаалтнуудад хэлж болоогүй юм байх даа?
-Харахад л явж чадахгүй болсон, илтэд доройтсон байвал эмнэлэгт хэвтэж эмчлэх байсан байх. Сүүлд Цагдан хорих төвд шинжилгээ авсан юм. Шинжилгээнийх нь хариу зүгээр гарсан гэж надад утсаар хэлсэн. Тэгэхээр нь уг хариуг нь мэргэжлийн эмчид аваачиж үзүү лэхэд “Энэ хүний бие маш муу байна. Ийм байж ерөө сөө болохгүй” гэж хэл сэн. Энэ бүг дээс дүгнэхэд талийгаачийн амь нас, эрүүл мэнд тэй холбоотой асуудлыг хөсөр хаяж байсан гэсэн үг. Цагдаа, прокурор, шүүх байгуул лагынхан иргэдэд хуулийг зөв тайлбар лаж, үйл ажиллагаандаа хэрэг лэх үү рэг тэй. Хэн нэгний өгсөн үүрэг даалгав раар заавал цагдан хорих үндэс лэл гаргаж ирээд саатуулах ёсгүй. Хамгийн сүүлд хорихдоо хэрэгт хяналт тавьж буй прокурор Сарангэрэлтэй хамт Дүүргийн II прокурорын газрын ерөнхий прокурор нь хамт шүү-хэд очиж, цагдан хориулсан гэх мэдээлэл бидэнд ирсэн. Яагаад ингэж Дүүргийн прокурор нь оролцсоныг би мэдэхгүй байна.
-Цагдан хорих 461 дүгээр ангийн үүдэнд талийгаачийн ар гэрийнхэн болон шийдвэр гүйцэтгэгч нарын дунд үл ойлголцол үүссэн гэсэн. Юунаас болсон юм бэ?
-Талийгаачийг нас бармагц цагдаагийн байгууллага хэргийн газрын үзлэг хийсэн. Энэ үед ар гэрийнхнийг нь оруулаагүй. Ар гэрийнхэн нь талийгаа чийн цогцсыг хөрөөгүй байгаа дээр нь харах хүсэлт тавьсан боловч Цагдан хорих 461 дүгээр ангийн хянагч нар зүй бус харилцаж, гэр бүлийнхнийг нь нааш цааш нь чирч гулдчиж байгаад Шүүх эмнэлгийн машиныг гаргаж явуулсан. Одоо ар гэрийнхэн нь ШШҮТ-ийн үүдэнд талийгаач ямар байдалтай байгааг харах гээд зогсож байна. Тэр хүний гэм буруутайг шүүх эцэслэн тогтоогоогүй. Гэтэл хүний эрхийг хөсөр хаясан үйл явдал боллоо. ХЭҮК-ийнхон хүний эрх зөрчигдөж байхад хаана юу хийж байна вэ. Энэ хүн өвчтэй байна гэхээр мөрдөн байцаагч, прокурорууд “Тэр ямар хамаатай юм бэ” гэдэг байсан нь эцэстээ ийм байдалд хүрлээ.