Зүүн өмнөд Азийн хар тамхи, мансууруу лах бодисын “Алтан гурвалжин” хэмээх хууль бус сүлжээнд элсэж, нутаг нэгтнүүдээ золиосол дог Баянжаргалын Хулан, Халиун хэмээх эгч, дүү хоёрын золиос болсон олон хүн харьд болон эх орондоо ял эдэлж байгаа. Тэд төрсөн дүү гээ, эхнэрийг нь мөн хар тамхины хэргийн золиос болгож, харийн шоронд хатаагаад байгаа юм. Тэдний дүү Б.Б, эхнэр Г.О гийн хамтаар хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 17 19 жил хорих ял шийтгүүлэн Казахстаны шоронд сууж бай гаа аж. Тэд тус улсын хууль хяналтын байгуулла гад эх орондоо ял эдлэх хүсэлтэй байгаа гаа илэрхийлэхийн сацуу Монгол Улсын хаа хол богдох байгууллагад ч ханджээ. Үүнийг нь хоёр улсын хууль хяналтын байгууллага судалж байгаа бөгөөд энэ жилдээ багтааж ялтныг эх оронд нь шилжүүлэн авчрахаар хөөцөлдөж байгаа талаар ГХЯны албаны хүн мэдээллээ. Хэдийгээр манайх Казахстантай ялтан солилцох гэрээ байхгүй ч Улсын ерөнхий про курор Д.Дорлигжавын тус улсад хийсэн айлчлалын үеэр тодорхой тохиолдолд ялтан шилжүүлэх ажиллагаанд бүх талаар дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон аж. Гадаадад хар тамхи мансууруулах бодис той холбоотой хэргээр манай улсын 61 иргэн сүүлийн гурван жилд шалгуулж байгаа гэсэн тоо бий. Зохион байгуулалттай гэмт хэрэг тэй тэмцэх газарт байгаа мэдээллээр 66 хүн гадаадад хар тамхины хэрэгт холбогдсон гэнэ. Тэдний нэг нь дээрх хүсэлтийг гаргасан Б.Б гийн эгч Б.Халиун хоёр оюутныг хүнд гэмт хэрэгт уруу татан хамтдаа хэрэгтний ширээний ард сууж байгаа юм.