Урин дулааны улирал эхэлж, зам, барилгын ажилхаа сайгүй эхэллээ. Энэ ажлыг хийлгэхээр зарласан, тендерт ялсан компанийнхан монгол залуусаа голж, харийн хар ажилчдыг нууцаар оруулж ирэн, Монголд үлдэх мөнгийг гадагш нь гаргадаг муу жишиг тогтоод олон жил боллоо. Тухайлбал, барилга барьж буй компаниуд өмнөд хөршөөс цүнхтэй хувцаснаас өөр зүйлгүй барилгачин нэртэй, тариачдыг олноор нь оруулж ирдэг байсан цаг саяхан. Хувцаснаас өөр хөрөнгөгүй ажилчид Монголд ирснийхээ дараа хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэгчээр аашилж, монгол бүсгүйчүүдтэй гэр бүл болох, үймээн самуун дэгдээх, төрийн цагдаад халдах зэргээр зүй бус авирладагт нь монголчууд дургүй. Тэднийг ингэж дураараа дур гихыг нь манай төрийн алба хааг чид, тэр дун даа хууль хяналтын бай гууллагынхан хүр тэл өөгшүүлдэг гэж олон хүн ярьдаг. Энэ жилээс харийн даварсан хар ажилчдын ааг омог бага зэрэг дарагдах бололтой. Хуурамч бичиг баримтаар гадаадын хар ажилчдыг олноор нь “им портолж” байсан компанийн удирдлага болон тэдний гар хөл болсон төрийн албан хаагчдыг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ хэргийн шалгал тын явц ямар байгаа талаар прокурорын байгууллагын эх сурвалж бидэнд дараах мэдээллийг өгсөн юм.
“ТЭТГЭВЭРТЭЭ ГАРАХ ГЭЖ БАЙНА, 200 ХҮНИЙ КВОТ ӨГЧИХ”
Хөдөлмөр эрхлэлт, үйлчилгээ ний төвийн ажилтнуудын дунд дээрх яриа болсон гэнэ. Тэтгэвэртээ гарах гэж буй нэгэн албан хаагч даргын хаа өрөөнд ороод “Би тэтгэвэртээ гарч байна. Надад мөнгө хэрэгтэй байгаа тул гадаадаас 200 ажилчин оруулж ирэх зөвшөөрөл өг чих” хэмээн хүссэн гэх. Дарга нь ч цохоод өг чээ. Энэ яриа үнэн бол хэчнээн хүн ийм мая гаар зөвшөөрөл авч, хэдий тооны ха рийн хар ажилч дыг “импортлоо” бол. Ийм маягаар ху вийн компаниу дад квот олж өгснийхөө тө лөө тус төвийн ажилтнууд нэг хар ажилчнаас дор хаяж 100 мянган төгрөгийн ашиг унагадаг гэх юм билээ. Мон голд хууль бусаар орж ирсэн 6000 хар ажилчин байна гэж бодохоор квот олж өгсөн төрийн албан хаагчид ямар их ашиг хүр тээ бол. Зохион байгуулалттай гэмт хэрэг тэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж буй харийн хар ажилчдыг хуурамч барим таар оруулж ирж байсан хэ рэгт маш олон компанийнхан хуу рамч бичиг баримт үйлдэн дээрх тоо ны харийнхныг оруулж ирсэн нь тог тоогдоод байгаа аж. Га даадын ир гэдийн эрх зүйн байдлын тухай хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэр гээр удаан хугацаа гаар болон байнга оршин суугч, цагаач гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын нэг хувь, үүний дотор нэг улсын иргэн 0.33 хувь хүртэл байж болно гэж заа сан. Гэтэл нэг бүү хэл хувь нь гадаадын иргэд болчихоод байгаа нь Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө учруулж болохуйц байгаа. Гурван сая хүрэхгүй хүн амтай Монгол Улсын хувьд харийн 6000 хар ажил чин удаан хугацаагаар буюу 30 хоно гоос дээш хугацаа гаар ажиллаж амь дарч байгаад ҮАБЗ ийнхөн анхаар лаа хандуулах цаг болжээ.
НИЙГМИЙН ДААТГАЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛНЭ
Зохион байгуулалттай гэмт хэрэг тэй тэмцэх газрынхан Ажлын хэсэг гарган, Монгол Улсад гадаадаас ажил лах хүч оруулж ирж, хөдөл мөр эрхлүүлж байгаа аж ахуйн нэгж, бай гууллагын удирдла гад эрүү гийн хэрэг үүсгэн шалгахад гадаа даас ажил чин оруулж ирдэг ком паниуд Нийг мийн даатгалын долоо, наймдугаар маягт буюу тайлан, шимтгэл төлөлтийн тоо цоог хуурамчаар үйлдэж, Нийгмийн даатгалын тухай хууль зөрчин их хэм жээний хохирол учруулсан нь тог тоогдоод буй аж. Түүний зэрэгцээ га даадын иргэдийн мэргэжлийн үнэм лэх, барилгын тусгай зөвшөө рөл, хуулийн этгээдийн улсын бүртгэ лийн гэрчилгээг ч хуурамчаар үйлдэн ашиг лаж байсан нь тогтоогджээ. Нэр бүхий 60 гаруй аж ахуйн нэг жийн удирдлага дээрх хуурамч ба римт, бичгээ Хөдөлмөр эрхлэлт, үйл чилгээний төвд гарган өгч, тусгай зөвшөөрөл аван БНХАУ, БНАСАУ, БНСВАУаас ажилчид оруулж ирэн хөдөлмөр эрхлүүлж байсан юм. Ингэж хуурамч бичиг баримт бүр дүүлж өгч байгааг мэдэхгүй, мэдсэн ч хайх рахгүй өнгөрсөн нь төрийн бай гуул лагуудын ажлын уялдаа хол боо сул, ашиг хонжоо олох гэсэн хэн нэгэн уг байдлыг овжин ашиглах боломж олгосон гэхэд хилсдэхгүй. Хэрэв ажлаа гэсэн, нийгмийн даат галын сан, улсын төсөвт мөнгийг нь оруулчих сэтгэлтэй хүн байсан бол тухайн хуурамч баримт ашиглаж буй компаниудын татвар, нийгмийн даат галын санд хэдэн төгрөг төлс нийг нь нягтлаад зөвшөөрөл олгохгүй байж болох л байсан. Нийгмийн даатгалын болон бу сад бичиг баримт хуурамчаар үйлд сэн 60 гаруй аж ахуйн нэгжийнхэн 2000 ажилчин, үүний дотор БНХАУын 1650, БНАСАУын 300, БНСВАУ ын 50 гаруй хүн оруулж ирс нийг хууль хя налтын байгууллагын хан тог тоо жээ. Үлдсэн 4000 ажилч ныг ямар ком паниуд хэрхэн оруулж ирснийг шалгаж эхлээд байгаа аж. Харин дээрх 2000 хар ажилч ныг оруулж ирэхэд оролцсон “Чана мон”, “Аз ирээдүй”, “Ариунтэргэл”, “ХанойӨргөө” компанийн “импортол сон” ажилчдыг Иргэний харьяа лал, шил жилт хөдөлгөөний ерөн хий га зар тай хамтран гаргах ажилла гааг цагдаагийн байгууллага зо хион бай гуулж эхэлсэн байна. Дээрх нэр дурд сан дөрвөн компани гэхэд ба рил гын тусгай зөвшөөрөлгүй, нэг ч барилга бариагүй хэрнээ ажил чин “импортолсон” нь мөрдөн бай цаах байгууллагын шалгалтаар тог тоогдсон аж. Тиймээс Нийгмийн даат галын санд хуурамч баримтаар өр төлбөр үүсгэсэн дээрх 60 гаруй ком паниар нийгмийн даатгалын шимт гэлийг нөхөн төлүүлэхээр болж буй гэнэ.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЛЭЭ
Харийн ажилчдыг “импортло ход” төрийн албан тушаалтнууд ал бан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиг лаж оролцсон бололтой. Тий мээс Хө дөлмөр эрхлэлт, үйлчилгээний тө вийн удирдлага, эрх бүхий албан ту шаалт нуудыг хууль хянал тын бай гууллагаас шалгахаар болж буй су раг тай. Тэднийг Засгийн газ рын тог тоол зөрчин БНХАУын 6000 га руй иргэнийг Монгол Улсад хууль бу саар хөдөлмөр эрхлүүлэх зөвшөө рөл олгосон гэж буруутгаж буй гэсэн. Энэ талаар Мөрдөн бай цаах бай гууллагынхнаас тодруулахад ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалз сан бол прокурорын байгуулла гын эх сур валж “Хөдөлмөр эрх лэлт, үйл чил гээний төвийн удирдлагыг албан үү рэг тээ хайнга хандсан, албаны эрх мэд лээ хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн” гэж хэлэв. Үүний цаана хээл хахууль өгсөн, авсан үйлдэл ч бий бололтой. Уг хэрэгт холбогдон АТГ т шалгуулж буй төрийн нэг албан хаагч “Харийн нэг иргэнээс 500 мянган төгрөг авч байсан” хэмээн мэдүүлсэн сураг тай. Тэгэхээр нарийвчлан шалгаж тогтоовол төрийн албаны нэр хүн дийг унагаж, хээл хахууль авч байсан ноцтой хэрэг илрэх бололтой.
Г.РАВЖАА