Баянгол дүүргийн 20 дугаар хо- роонд үйл ажиллагаа явуулдаг “Барс-2” захад өнгөрсөн бямба гаригийн 10.45 цагт гал гарч, захын эзэд болон 300-гаад түрээслэгч хохирлоо. Тухайн өдөр ердийн журмаараа үүдээ нээн түрээслэгчдээ оруулан, бараагаа нааш цааш нь зөөж байх үед цайны газрыг түрээслэгч ахуйн хэрэглээний хийгээ солиулахаар “Горгаз” компанийнханд ханджээ. Тэд өмнө нь гэрээ байгуулж, ийм үйлчилгээ авахаар бол оод байсан гэнэ. “Горгаз” компанийн нэг ажилчин дүүгийнхээ хамтаар хийн баллоныг солихоор ирэх үед нь тус захад цахилгаан тасарч, цайны газрынхан лааны гэрэлд хоолоо бэлтгэж байж.
“Гор газ” компанийн зөөврийн үйлчилгээ эрхлэгч хоёр залуу ирж, дууссан хийн баллоны хоолойг салган шинээр авчирсан баллондоо сольж хийх гэтэл гал дүрсхийн асчээ. Энэ тухай цайны газрын тогооч эмэгтэй “Бид хоолоо бэлтгээд байж байтал “Горгаз”-ын хоёр залуугийн нэг нь хийтэй баллон авч ирсэн. Хийн баллоны амыг дутуу хааснаас болсон, эсвэл угаасаа хий алдаж байсан эсэхийг мэдэхгүй. Хоолойг салгаж, шинийг хийх үед гал авалцсан. Тэр залуугийн нүүр хэсэг нь галын дөлд бага зэрэг цоргиулсан байх. Гал авалцан шатаж эхлэхэд тэр залуу гараад явчихсан. Цахилгаангүй үед лааны гэрэлд шатамхай хийн хоолой солино гэж байх уу. Хэрэв хийн баллон дэлбэрсэн бол хүний амь нас хохирох аюултай байсан” гэж ярьж байлаа. Азаар энэ үеэр хүн түлэгдэж, гэмтээгүй, хүний амь нас хохироогүй юм.
Гал авалцсан даруйд цайны газрын түрээслэгч нар Онцгой байдлын албанд дуудлага өгч, гал унтраах 18 дугаар ангийн нэг тасаг ирж ажилласан ч хөөсөн цөр, хуванцар материал ихтэй цайны газ рын хэсэгт дүрэлзсэн галыг унтрааж хүчрэх - гүй байлаа. Тиймээс Аврах, гал унтраах 10, 26, 30 зэрэг таван ангийнхан хүч нэмж гал унтраах ажилд оролцсо ноор 12.00 ца- гийн үед дарсан юм. Улмаар Баянгол дүүр - гийн Цагдаагийн II хэлтсийн ажилтнууд хэргийн газрын үзлэг, шинжилгээ хийж шаардлагатай гэрчүүдээс болсон явдлын талаар мэ дээлэл цуглуулж байв. Зарим түрээслэгчтэй уулзахад “Гор- газ” компанийн хоёр ажилчин хийн баллон солиод яваад байдаг юм. Лааны гэ - рэлд хийн баллон солино гэж юу байх вэ дээ. “Горгаз”-ын ах дүү хоёр саяхан энд ма шинтайгаа зогсож байсан” гэж ярилаа. Бид тэр залуустай уулзахаар хайсан боловч цагдаагийнхан ирэхээс өмнө явчихсан байв. Захын хүнсний ногоо, мах, бусад бараа бүтээгдэхүүн нь хэрэггүй бол сон хараг дав. Гал ороогүй ч утаа тортогт бараа гаа бохирлуулж, хохирсон нэгэн түрээс лэгч “Галаас болж олон түрээс лэг чийн бараа, материалд утаа тор тог шингэж, хэнд ч хэрэггүй бол лоо. Түрээслэгчид бид зээлээр бараагаа авсан шүү дээ. Мэргэжлийн хяналтын байгууллага бидний барааг устгах акт тогтоох нь гарцаагүй. Тэгэхээр хохирлоо “Горгаз” болон гал тавьсан буруутай хүмүүсээс нэхэмжлэх юм шиг байна. Баримт өглөг, авлагаа сайн бүрдүүлэх ёстой юм байна” хэмээв.
Зарим түрээслэгч энэ үеэр хамгаалалтад гарсан цагдаа нарт учирлаж, бараагаа зөөж, чингэлэгтээ хийж байсан юм. Өдгөө уг хэр гийг Баянгол дүүр гийн Цагдаа гийн II хэл тэст эрүүгийн хэрэг үүсгэн шал гаж эхэлсэн бөгөөд хохир лын хэм жээг ойрын үед тогтоох боломжгүй гэнэ. “Гор газ” компа нийн ахуйн хэрэг - лээний хий зөөж ирсэн хоёр залууг олж тайлбар мэдүүлэг авч эхэлсэн талаар тус хэлтсийн эх сурвалж хэллээ.
Г. ЦОЛ МОН