Хууль хяналтын байгууллагынхан “гэмт хэргийн өнгө” гэж их ярьдаг. Чухам ямар өнгө зүсний тухай яриад байгааг жирийн хүмүүс ойлгоход тун бэрх. Тэр өнгө нь хар, цагаан, эсвэл бор, шар гэх мэт өнгө будгийн нэр биш юм. Гэмт хэргийн үйлдэл, арга нарийсч байгааг болон төрөл, зүйлийг хэлж буй нь тэр. “Гарсан хэргийг өнгөөр нь авч үзвэл хулгай, дээрмийн хэрэг зонхилж байна” гэх мэтээр ярьдгийг хэвлэлийнхэн бид андахгүй. Хууль сахиулагчдын хэлдгээр гэмт хэрэг олон өнгөтэй, үйлдэл, арга нь их нарийн болж буй гэх. Адуучин хүн адууныхаа зүсийг гаргуун мэд дэг адил хууль са хиулагчид гэмт хэрэг ямар ч өнгө тэй байсан таньж, илрүүлэх чадвартай аж.Сүүлийн үед гэмт хэргийн “өнгө” ихэд өөрчлөгдөх болсныг доорх үйл явдал харуулав.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, сайд асан, одоогийн Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх олон зуун сая төгрөгийн хэрэгт холбогдон АТГ-т шалгагдаж байхдаа гадаадад оргон зайлсан гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдрүүдийн гол дуулиан болов. Засгийн газрын өнгөрсөн хуралдааны үеэр энэ талаарх асуудал сөхөгдөхөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Гансүх оргож боссон асуудал байхгүй, гадаадад эмчлүүлэхээр явсан” гэж ярьжээ. Л.Гансүх ч гадаадаас холбоо барьж, өөрийгөө ямар ч гэмт хэрэг хийгээгүй гээд хэвлэлийнхэнтэй тооцоо бодно гэдгээ хэлсэн байна лээ. УИХ-ын тулхтай гишүүдийн нэг байсан Л.Гансүх олон зуун сая төгрөг завшсан гэх мэдээллийг хүмүүс ихэд гайхан хүлээж авсан нь анзаарагдсан. “Арай ч үгүй байл гүй дээ” гэх хүн олон таарав. Хэвлэлд нийтэлсэн мэдээ үнэн, эсэхийг Ерөнхий сайдыг ажил хийлгэхгүй байгаа гэх АТГ-ынхнаас бид тодруулсан юм. Тус газрын эрх бүхий нэгэн албан тушаалтан “Л.Гансүхтэй холбоотой байж болзошгүй асуудлыг шалгаж байгаа” гэхээс өөр зүйл хэлэхийг хүссэнгүй. Чухам ямар хэрэгт холбогдоод байгаа та лаар тодорхой мэдээлэл өгсөнгүй.
Бидэнд олдсон мэдээллээр Л.Гансүх Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн ахлагчаар ажиллаж, гардан хэрэгжүүлэгч нь байжээ. Тэрбээр охин Л.Цэрэнжагзангийнхаа “Эм Жи Эл Эс Би” гэдэг компаниар дамжуулан нүүрс борлуулсан юм байх. Өнөө мөрдөж буй хуулиар таван саяас дээш өртөгтэй ажил, үйлчилгээнд заавал тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ёстой. Гэтэл олон зуун саяын өртөгтэй дээрх ажлыг Засгийн газар ямар нэг тендер зарлалгүй гээр Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн охины компанид өгсөн гэж хэвлэлд мэдээлжээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зээ охины “Говь повер” гэх компани олон тэрбумын тендерт шалгарсантай агаар нэг үйл явдал болсон юм байх. “Улаанбаатар төмөр зам” ын “Амгалан”, “Толгойт” өртөөнд Бага нуурын нүүрсийг буулгаж, хэрэглэгчдэд тараахыг энэ компани хариуцан ажиллажээ. Ерөнхий сайдын төлөвлөснөөр хэрэглэгчдийг хямд үнэтэй нүүрсээр хангах зорилготой хөтөлбөр байсан юм. Хөтөл бөрийн хүрээнд Багануурын уурхайн гайгүй чанартай нүүрс гардаг амнаас олборлож, тонныг нь 27.5 мянган төгрөгөөр худалдан авч байжээ. Харин хэрэглэгчдэд тонныг нь 80 мянган төгрөгөөр зарсан нь анхны үнээсээ бараг гурав дахин өндөр өртгөөр борлуулсан гэж хууль хяналтын хан үзэж байгаа бололтой. Эндээс хэрэг лэгчдэд нэг их ашиг унаагүй гэх юм билээ. Баганнуурын хаас илүү чанартай нүүрс тонн нь 100 гаруй мянган төгрөг байсан гэнэ. Нүүрс тээвэрлэх ажлыг Л.Гансүхийн охины компани гүйцэтгэхдээ хувьдаа ачааны машинтай иргэдийг хөлсөлжээ. Ачааны “Маити” машин 3.5 тоннын даацтай бол “Портер”т 11.5 тонн ачаа ачдаг. Нэг “Маити” д 180 шуудай (нэг шуудайд 3840 кг нүүрс хийдэг байсан), “Портер”т 60 шуудай нүүрс ачдаг байсан гэнэ. Зөвхөн “Амгалан” өртөөнөөс нүүрс тээвэрлэхэд 40 “Маити”, 20 гаруй “Портер” хөлсөлж, 2013 оны арав ду гаар сарын 20 ноос энэ жилийн дөрөвдүгээр сарын 10 хүртэл ажиллуулсан байна. Тэд өдөрт 2 3 удаа нүүрс тээвэрлэдэг байсан бөгөөд сард 11.2 сая төгрөгийн цалинтай ажил ла жээ. Ахлах зөвлөх Л.Гансүх “Алдагдал тай ажиллаж байна” хэмээн Засгийн газрын нөөцөөс тэрбум шахам төг рөг гаргуулан авсан нь түүнийг сэ жиг лэх нэг үндэслэл болсон юм байх. Багануураас вагонд ачсан нүүр сийг дээрх хоёр өртөөнд буулгаж, шуу дайлуулах ажлыг 2012 оны өвөл ир гэдээр хийлгэсэн юм. Тухайн үед ажилгүй иргэдийг ажлын байраар хангаж байгаагаа эрх баригчид ярьж байсан юмдаг. Иргэдийг сард 800 мянган төгрөгөөр цалинжуулж байгаад больсон нь дэндүү их хөрөнгө зарцуулж байсантай хол боотой гэх юм билээ. Тэгээд дараа жил нь буюу өнгөрсөн өвөл Зэвсэгт хүчний анги салбаруудыг дээрх ажилд дайчилжээ. Хамгийн гол нь хямд ажиллах хүч, архи ууж, ажил таслахгүй, хоол унд нь бэлэн байсанд төсөл хэрэгжүүлэгчид олзуурхсан байна.
Цэргийн эрдэмд сурал цаж, зэвсэг, техник эзэмших учиртай залуус алба хаах хугацааныхаа тэн хагасыг вагоноос нүүрс буулгаж, шуудайлахад зарцуулжээ. Тэднийг өдөрт 20 мянган төгрөгөөр цалинжуулна хэмээн ангийнх нь удирдлагуудтай гэрээ байгуулсан юм билээ. Гэрээний мөнгө Төрийн санд төвлөрөх учиртай байсан тул яг хэд нь орсныг мэдэхгүй гэдгээ цэргийн ангийн удирдлагууд ярьж байсан. Зэвсэгт хүчний 013, 120, 326 дугаар ангийн 216 цэрэг “Толгойт” , 014, 015 дугаар ангийн 96 цэрэг “Амгалан” өр төөнд нүүрс буулгаж, савлах ажилд дайч лагджээ. Цэргүүдийг өглөө, оройд тээвэрлэх, хоол хүнсний зар дал нь тухайн ангиас гарсан байна. Энэ ажлыг цэргүүдийн ар гэрийнхэн ихэд эсэргүүцэж, хэл ам хийсэн гэнэ. Хэл ам хийх болсон нь нүүрс буул гах, савлах явцад их хэмжээний тоос дэгдэж, энэ ажилд дайчлагд сан цэргүүдийн биеэр юм туурч, олонх нь өвөлжингөө ханиад тай яв санд бай жээ. Эцэг, эхчүүдийнх нь хэл амыг дарахын тулд цэргүү дийг хө дөл мө рийн хөлсний доод хэм жээ гээр цалин жуулна гэсэн ч энэ мөнгийг өг сөн, эсэх нь тодорхой гүй. Лав л “Ам галан” өртөөнд ажиллаж байсан цэр гүүдэд дээрх хэмжээний мөнгө өгсөн гэх юм билээ. Гэхдээ нэг удаа өгсөн үү, сар бүр олгосон уу гэ дэг нь бас то дорхойгүй. “Толгойт” өр төөнд ажил л аж байсан цэргүүд ав сан, аваа гүй нь мэдэгдэхгүй байгаа юм.Ямарч гэсэн мөнгийг нь шилжүүлсэн гэх юм. Ажил лах хугацаанд нь цэргүү дэд эс гий гутал өгсөн юм гэсэн. Тэр гут лын үнийг суутгасан гэх мэдээ лэл ч байсан. Цэргүүдийг цалинжуулсан, эсэх нь удахгүй тодорхой болох биз ээ.
АНын дарга Н.Алтанхуяг Ерөн хий сайд болоод их олон өнгөтэй “гэмт хэрэг” үйлдсэн. Төрийн албан хаагчдыг бөөнөөр нь халж, хууль бус олон шийдвэр гар гасан тул иргэдийн гомдлоор Үндсэн хуулийн цэцэд хүртэл маргаан үүс гэн шалгасан. Математикийн багш хүргэнээ Зас гийн газрын Тэргүүн дэд дарга болгож, эхнэрийнх нь компанийг олон тэрбумын тендерт шалгаруулсан нь илэрч балрах шахаад нэг юм намжсан билээ. Сүү лийн үед манай томчууд охид, зөвлөхүүдээрээ дамжуулан “бизнес” хийдэг болоод байгаа бо лол той. Тухайлбал, Н.Алтанхуягийг Тэр гүүн шадар сайд байхад хуу лийн зөв лөх нь байсан Н.Хүрэлсүх түү нийг Ерөнхий сайд болоход Зас гийн газрын “Цэвэр агаар” сангийн за хир лаар томилогдсон. Утаа багасгахаар төлөвлөсөн татвар төлөгчдийн хөрөнгөнөөс таван тэрбум гаруй төгрөгийг энэ залуу хань хамсаатнуудтайгаа нийлэн луйвардсан нь илэрч, шүүхээр шийтгүүллээ.
Н.Хүрэлсүхийн хамсаатнуудын нэг нь Төрийн сангийн мэргэжилтэн, Ерөн хий сайд Н.Алтанхуягийн охин Саранзаяа байсан нь тодорхой болж, өдгөө АТГ т шалгагдаж байгаа. Тэгвэл түүний ахлах зөвлөх Л.Гансүх Засгийн газрын “Нүүрс” хөтөлбөрийг охиныхоо компаниар дамжуулан хэрэгжүүлэхдээ татвар төлөгчдийн мөнгөнд гар дүрж, шалгагдаж байхдаа гадаадад гарсан гэх мэдээлэл олны нүдийг орой дээр нь гаргаад байна.
Л.Гансүх анх удаагаа хэл аманд орж буй нь энэ биш. Тэрбээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын алба хашиж байхдаа түүхийг хориглосон дэрэвгэр жиргэрүү хэмээх ургамлыг олон тонноор нь бэлтгэх зөвшөөрөл өгч, тухайн үед багагүй хэл ам болж байсан юм. Түүнчлэн шонхор шувуу барих, гадаадад гаргахаар Засгийн газраас тогтоосон тоо толгойг хэтрүүлэн зөвшөөрөл олгосон байдаг. Түүгээр үл барам Ара бын зарим орны шейхэд шонхроор бэлэг барьж байсан хүн. Энэ мэтээр хэл аманд орж, хууль зөрчиж байсан түүнийг АНын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг зөвлөхөөрөө томилсон нь тус намд боловсон хүчний бодлого алдагдсаныг харуулав.
Г.ГАЛТ