Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Очирбат нарын хүнийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт дуудан эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Энэ талаар тус ангийн эх сурвалж “Ангийн захирагчийг Хэнтий аймгийн Цагдаагийн газраас дуудсаны дагуу яваад ажилдаа ирэлгүй хоёр хонож байна. Ямар асуудлаар дуудах болсныг мэдэхгүй” гэлээ. Тус аймгийн цагдаа, прокурорын бай гуул лагын эх сурвалж “Хэнтийн нурууны тусгай хамгаалалттай нутагт хууль бусаар ан хийсэн хэргийг манайд шалгаж байгаа. Ингэхдээ Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэргийг ашиглаж, автомашинаар хүрэх боломжгүй хөвчид хориглосон ан амьтан болох баавгай, буга авла сан хэ рэгт холбогдуулан хурандаа Н.Очирбат нарын тус ангийн эрх бүхий хүнээс тайлбар авч байна” гэсэн юм. Тус ангийнхныг хууль хяналтын хэд хэдэн байгууллагад шалгаж, за римд нь эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тухайлбал, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт хууль бусаар ан хийгчдэд унаа залгуулсан гэх үндэслэлээр, АТГ болон Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст цэргийн зориулалттай төмөр замыг 25хан сая төгрөгөөр худалдсан асуудлыг нь шалгаж буй гэнэ.