Сүүлийн үед ШӨХТГ-т тендертэй холбоо той гомдол их ирэх болжээ. Тодруулбал, иргэд 2013 онд тендертэй холбоотой 23 гомдол гаргасан бол он гарснаас хойш 32 гомдол ирсний 31-ийг нь шалгаж, шийдвэрлээд байгаа гэнэ. Хуульд заасны дагуу тендерт оролцогч техникийн баримт бичиг худалдан авч, тендерт бэлтгэдэг юм байна. Гэтэл техникийн баримт бичигт өрсөлдөөнийг хязгаарласан зөрчил их гарах болжээ. Тухайлбал, захиалагч техникийн баримт бичгээ боловсруулахдаа өрсөлдөөнийг хязгаарласан, шалгуур үзүүлэлт өндөртэй заал туудыг оруулсан байсан гэнэ. Иймээс 13 тенде рийн бичиг баримтын заалтыг өөрчилсөн байна.