“Бүх нийтийн боловсролын долоо хоног”-ийг дэлхий даяар 2001 оноос тэмдэглэж иржээ. Энэ жилийн хувьд тавдугаар сарын 4-11-нд “Боловсрол ба хөгжлийн бэрхшээл” сэдвийн хүрээнд “Тэгш эрх, тэгш боломж” уриатай гаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн сурах, боловсрол эзэмшихэд тулгардаг бэрхшээлд дэлхий нийтээр анхаарал хандуулж байна. Манай улсад ийм 32 мянга гаруй хүүхэд байдаг гэсэн тоо бий. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тэй эцэг, эхийн холбооноос хийсэн судалгаагаар нийс лэлд амьдардаг хүүхдүүдийн 65 хувь, орон нутгийн 80 хувь нь боловсрол эзэмшиж чаддаггүй гэнэ. Нэг ёсондоо тэдний сурч, боловсрох эрх зөрчигдөж байгаа юм. Түүнчлэн хүүхдүүдэд хи чээл заах багш, сургалтын тохирсон хөтөлбөр байдаггүй. Мөн ширээ, сандал, сурах бичиг гэх мэт сургалтын хэрэглэгдэхүүн хангалтгүй байдаг аж. Насан туршийн боловсролын үндэс ний төвийн захирал Ц.Цэндмаа “Манай улсын хувьд боловсролд тэгш хамруулах гэдгийг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд гэж ойлгодог байсан бол дэлхийн боловсролын чиг хандлагад хүн бүр боловсролд тэгш хамрагдах ёстой гэдэг үзэл баримтлал байдаг. Бид Бо ловсролын багц хуульд өөрчлөлт оруу лахаар ажиллаж байна” гэв. Боловсролын тухай хуульд хөгж лийн бэрхшээлтэй суралцагч гэж хэ нийг хэлэхийг тодорхойлсон байдаг аж. Энэ нь буруу гэнэ. Харин тусгай хэрэгцээт боловсрол хэнд хэрэгтэй вэ гэдгийг тусгах хэрэгтэйг албаныхан онцолж байлаа. Мөн хөгжлийн бэрх шээлтэй гэхээсээ өмнө хүн гэж харах ёстойг, тусгай сургуульд хам руулах нь хүүх дийг харин ч тус гаарладаг гэдгийг онцолсон. Гад нын жишигт эрүүл болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамтад нь сургадаг байна. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ний гэмшихээс гадна эрүүл хүүхдүүд нь тэднийг энэрэх, хайрлах ухаанд су ралцдаг аж.