АНУ-ын Холбооны мөрдөх товчооны (FBI)-хон Хууль эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд манай улсад ирж, хууль сахиулах байгуул лагын ажилтнуудад 14 хоногийн турш сургалт явуулж өнгөрсөн баасан гаригт өндөрлөсөн юм. Сургалт дуусаж, тэднийг нутаг буцахын өмнөхөн тус байгууллагын зөвлөх тус гай ажилтан Рональд Дилэйн Көртистэй ярилцлаа.
-Та бүхэн манай цагдаагийн бай гуул лагын ханд 14 хоногийн турш сургалт зохион байгууллаа. Сургалтын үр дүн ямар болсон гэж үзэж байна вэ?
-Сургалт амжилттай болж өндөрлөлөө. Сургалтад оролцогчид мэр гэжлийн болоод хувь хүнийхээ тухайд бидэнд маш оновчтой асуулт бидэнд тавьж байлаа.
-Манай улс Холбооны мөрдөх товчоо (ХМТ) шиг статустай байгууллага бай гуулахаар ажиллаж байгааг та дуулсан байлгүй. Танай байгууллага ямар гэмт хэрэг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ажилладаг вэ?
-ХМТ нь үйл ажиллагаандаа баримталдаг үнэт зүйлс, зарчмаа ямагт дээдэлж ажилладаг. Бид шударга ёсыг хангах, иргэдэд аюул занал тарьж буй гол гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. ХМТ нь “цагаан захтнууд”-ын үйл дэж буй гэмт хэрэг, террорист халдлага, цахим болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд үйл ажиллагаагаа төвлөрүүлдэг. Бид юуны түрүүнд ямар төрлийн гэмт хэрэг нийгэм, хүн төрөлхтөнд аюул учруулахаар байгааг судалж, дүн шинжилгээ хийж, хамгийн их аюул тарьж буй ноцтой гэмт хэргийг илрүүлэх чиг лэлд анхаарлаа хандуулдаг. Сүүлийн жилүүдэд тер роризм, цахим гэмт хэрэгтэй тэм цэхэд түлхүү ажиллаж байна. Зам тээврийн осол, гэр бүлийн хүчирхийлэл, танхай, дээрэм зэрэг нь ХМТ-ны харьяалах хэрэг биш.
-ХМТ-ны тусгай ажилтан болохын тулд ямар шалгуур тавьж, хэдий хугацаанд хүнээ туршиж ажилд авдаг вэ?
-Маш эрчимтэй, шаргуу бэлтгэл, ур чадвар шаардсан шалгууруудын дагуу тусгай ажилтнуудаа сонгож авдаг. Тусгай ажилтан болох гэж буй хүнд тавих ерөнхий шалгуур үзүүлэлт нь АНУ-ын иргэн, 23-37 насны, эзэмшсэн мэргэж лээрээ бакалаврын зэрэг хамгаалсан, доод тал нь гурван жил ажилласан туршлагатай байх юм. Нөгөөтэйгүүр тухайн хүний хувийн мэдээллийг бид нягт шалгадаг. Өөрөөр хэлбэл, оюун санааны хувьд бэлтгэгдсэн эсэх, эрдэм шин жилгээний чиглэлээр хэрхэн амжилттай ажилласан, өнгөрсөн хугацаанд эрүүгийн гэмт хэрэгт нүүдтэй холбоотой байсан эсэх, эдийн засгийн хувьд тогтвортой хүн байж тусгай ажилтан болох шалгуур хангана. Энэ шалгуур үзүү лэлтүүдийг нэг жилийн турш хянаж үзээд тухайн хүн тэнцсэн тохиолдолд сур галтын төвдөө 21 долоо хоногийн турш бэлт гэж байж ХМТ-ны тусгай ажилтан болдог.
-Ажиллах нөхцөл боломж, цалин хангамж нь ямар байдаг бол?
-ХМТ нь 13700 гаруй тусгай ажилтантай. Тусгай ажилтнуудаас гадна 23 мянга гаруй дэмжигч мэргэжилтэн, ажилтнууд бий. Энэ 35 мянга гаруй ажилтны цалин, ахуй хангамж нь тухайн хүний ажлын байдал, мэр гэжил, мэргэшлээсээ шалтгаалаад янз бүрийн анги лалтай. GS буюу төрийн алба хаагч гэсэн ангиллаар бид цалинждаг. ХМТ-ны ажилтнууд төрийн бусад байгууллагын ажилтнуудаас өндөр цалинтай байдаг.
-Цагдаа болон мөрдөх бусад бай гууллагатайгаа хэрхэн хамтарч ажилладаг вэ. Кино ноос харж байхад ХМТ-ныхон бусад бай гуул лагынхаа мөрдөгчдийн шалгаж буй хэр гийг манайх шалгана гээд авдаг юм билээ. Бодит байдал дээр ийм зүйл байдаг уу?
-Бидний амьдрал, хэрэг илрүүлж буй байдал нь Холливудын кинонд гардагтай адилгүй. Заримдаа кино шиг байдаг бол гэж бодох үе бий. Өөрөөр хэлбэл, кинонд гардаг үйл явдал бодит байдалтай тэр бүр нийцдэггүй. Бид ХМТ-ноос хэрэгжүүлж буй олон хөтөл бөрийн хүрээнд орон нутгийн хууль сахиулагчид, цагдаа, хүчний бусад байгууллага тайгаа нягт хамтран ажилладаг. Орон нутгийн цагдаа, хууль сахиулах байгууллагаас гадна иргэд, хувийн хэвшлийн байгууллага, бизнесийн төлөөлөлтэй хамтран ХМТ гэж ямар үйл ажиллагаа явуул даг вэ гэдгийг сурталчилж, маркетингийн төлөвлөгөө боловс руулдаг. ХМТ-ны ажилтнууд гэхээр гэмт хэрэгтэй тэмцдэг, илрүүлдэг гэсэн төсөөллийг өөрчилж, илүү эерэг болгох үүднээс ингэж ажилладаг. Тэгэхгүй бол хууль сахиулах байгууллагын алба хаагчдын талаарх сөрөг мэдээлэл газар аваад байдаг. Мужийн, холбооны, хотын, орон нутгийн цагдаагийн байгууллагатай харилцан хамтран ажил ладгийн нэг бодит жишээ бол тухайн цагдаагийн байгууллагад ХМТ-ны тусгай ажилтан, ХМТ-нд цагдаагийн алба хаагчид ирж ажилладаг явдал юм. Ингэж ажилласнаар цагдаа, ХМТ-ны ажилтнуудын холбоо улам гүнзгийрч байна.
-Монголд сүүлийн үед хар тамхи, хүний наймаа, мөнгө угаах зэрэг хэргүүд гарч, хэрэгт нүүдийг шүүхээр шийтгэж байгаа. Танай улсын хувьд энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх чиглэлд бусад улс оронтой хэрхэн хамтарч ажилладаг вэ. Тухайлбал, манай улстай хэрхэн хамтарч ажиллаж болмоор санагдав ?
-Монголын хууль сахиулах байгууллага, тэр дундаа цагдаагийн байгууллагатай хамтрах ажлын эхлэл сайхан тавигдаж, хоёр долоо хоногийн турш явуулсан сургалт үр дүнтэй боллоо гэж үзэж байгаа. Түүний зэрэгцээ БНХАУ-ын Бээжин хотод суугаа АНУ-ын ХМТны хуулийн атташе Рассел Хант тэргүүтэй албаны хүмүүсээр дамжуулаад Монгол Улсын Хууль зүйн яам болон ЦЕГ, хууль сахиулах бусад байгууллагатай хамтарч ажиллах эхний гараа маш сайн тавигдлаа. ХМТ-ны Бээжин дэх хуулийн атташе Рассел Хант танай улсад олон удаа ирж таны сая асуусан гэмт хэргийн гаралт, урьдчилан сэргийлэх нөхцөл байдал, хэргийг илрүүлэхэд хэрхэн хандах, ирээдүйд ямар гэмт хэрэг гарч болох эрсдэлтэй, түүнийг илрүүлэхэд ямар арга техник хэрэглэж болох талаар үнэлгээ өгдөг. Бид энэ удаад ч бас тийм үнэлгээ хийхийг зорилоо. Ирээдүйд Бээжинд суугаа ХМТ-ны Хуулийн атташегийн газраар дамжуулаад сургалт, техникийн туслалцааны аль нь илүү хэрэгтэйг судалж Вашингтонд байгаа ХМТ-ны төвд мэдээлэл хүргүүлнэ. Үүний дүнд АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI) болон Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа улам өргөжих байх гэж найдаж байна.
-14 хоног сургалт явууллаа. Цагдаагийнх наас манай улсад гарч буй гэмт хэргийн талаар, илрүүлэлт ямар байгаа талаар сонссон байх. Цаашид манай улс юун дээр анхаарвал үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэргийг хэрхэн ил рүүлж болохоор байгаа талаар зөвлөгөө өгөв үү?
-Бид яг энэ цаг мөчид зөвлөгөө өгөх боломж гүй. 14 хоногийн турш хийсэн сургалт, ажиглалтынхаа үр дүнд Бээжин дэх ХМТны атташегаар дамжуулаад тайлан гаргана. Сургалтын багаас мэргэжлийн ямар туслалцаа хэрэгтэй байгаа талаар төвдөө мэдээлэл өгөхийн зэрэгцээ ирээдүйд Монголд ямар төрлийн гэмт хэрэг гарч болзошгүй, хэрхэн үнэлгээ хийж, алинд нь илүү анхаарах талаар танай улсын ГХЯ, ХЗЯ-аар дамжуулан зөвлөмж өгөх байх.
-Та бүхэн сур галтаас гадна хөдөө явж үзсэн. Монголын талаар ямар сэтгэгдэлтэй буцаж байна вэ?
-14 хоногийн хугацаанд Монголын хууль сахиулах байгууллагынханд сургалт явуу лахын зэрэгцээ хөдөө нутаг, малчин түмний амьдралтай танилцлаа. Монголчуудын зочломтгой, найрсаг, эрхэмсэг зан чанар сайхан санагдсан. Мөн Монголын идээ ундааг хүртэж үзлээ. Бидэнд үнэхээр сайхан сэтгэгдэл үлдээлээ