Дорнод аймгийн Матад сумын нутаг дахь газрын тосны Тосон уул XIX талбайгаас нефть олборлож буй БНХАУын хөpөнгө оруулалттай “Петро чайна Дачин Тамсаг” компанийн “Та 1” байгууламжид өнгөрсөн гуравдугаар сарын 10ны 20.48 цагт гал гарч хоёр хүн амь үрэгдэж, газрын тос ачиж байсан арван машин шатаж, дэлбэрсэн. Галын улмаас маш их хохирол учирч, Мэнэнгийн талд түймэр гарч болзошгүй байсан бөгөөд үүнээс монгол ажилчид нь сэргийлж чадсан юм. Ээлжинд гарч байсан оператор Д.Цэдэнцэсэм бүх хавхлагийг хаагаагүй бол 7000 тонн нефть хадгалах агуулахад гал хүрэх байсан гэдэг.
Тухайн үед ээлжгүй, “Та1” ээс зайдуу байх байрандаа амарч байсан оператор Мөнхжин болон өөр нэг жолооч залуу яаралтай арга хэмжээ авснаар болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж чадсан билээ. Энэ асуудалд Дорнод аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм. Тус аймгийн Онцгой байд лын газраас галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор шинжээчид ажиллаад гал гарсан шалтгааныг тогтоох боломжгүй гэж дүгнэжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр цахилгааны утсыг нь шалгаж үзэхэд түүнээс гал гараагүй нь тогтоогдсон гэнэ. Харин их галын улмаас зарим дээж авах зүйлс устаж үгүй болсон нь ийм дүгнэлт гаргахад хүргэжээ.