Өмнөговь аймаг дахь Шивээхүрэнгийн шалган нэвтрүүлэх боомтоор өнгөрсөн баасан гаригт их хэмжээний үзмэн мана чулуу гаргах гэж байсныг хилчид илрүүллээ.
БНХАУ руу нүүрс тээвэрлэдэг 68-14 ӨМӨ улсын дугаартай хүнд даацын автомашиныг хилээр нэвтрэх үед нь Хилийн тагнуулын ажилтнууд түр саатуулан нарийвчилсан үзлэг шалгалт хийхэд уг машины жолооч Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат И нь 205 килограмм байгалийн чулуу нүүрсэн дор нууж авч гарахыг завдсан гэнэ.
аймгийн иргэн Б-гээс 1000 юань авч чулууг нь хил нэвтрүүлэхээр урьдчилан тохиролцсон болохоо хүлээжээ. Уг хэргийг өдгөө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн гэнэ.
Цагдаагийнхан хилийн тагнуулын албанаас ирүүлсэн материалын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.