Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар авто зам, барилга байгууламжийн ажил нь дутуу, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагыг хар жагсаалтад оруулж, уг барилга, байгууламж, замыг ашиглалтад хүлээн авсан Үнэлгээний хорооны гишүүдийг тухайн үед эрхэлж байсан албан тушаалаар нь олон нийтэд зарлахаар болсон. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан Ажлын хэсэг чанаргүй ажил хийсэн аж ахуйн нэгж, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг жагсаажээ.
Ажлын хэсгийн эхний ээлжийн нэгтгэсэн мэдээллээр “Нэмүт”, “Мот металл”, “Асати Монгол”, “Номгон хайрхан” , “Монгол асфальт”, “Товуу засаг”, “Чи Чи Ха Ар хот төлөвлөлт инженеринг”, “Бэрх зараа” гэсэн найман компанийг Сангийн яамны тендерийн хар жагсаалтад бүртгүүлэхээр саналаа хүргүүлэхээр болсон байна. Мөн тухайн аж ахуйн нэгжүүдийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээж авсан Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг олон нийтэд ил болголоо.
Ч.ЗУЛ