Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийлээ. Энэ үеэр Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын төсөөллийн 2013 оны судалгааны дүнг Судалгаа, шинжилгээний албаны дарга Д.Дуламсүрэн танилцуулсан юм. Судалгаанд дурдсанаар Засгийн газар, бүх шатны Засаг дарга, Тамгын газар, харьяа байгууллагуудад тархсан авлигын түвшин буурч, бусад институцэд өссөн үзүүлэлттэй байжээ. Хэдий ийм боловч Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд, түүний эрхлэх Ажлын хүрээнийхнийг тойрсон асуулт, олны анхаарал татсан хэргийн талаар цөөнгүй ярив. Сүүлийн үед орон нутгийн Засаг дарга нар албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэх явдал нэлээд гарч байгаа бөгөөд эрх мэдэлдээ дулдуйдсанаас байгаль экологи болон нийгэмд сөрөг үр дагавар учруулсан хэд хэдэн хэргийг АТГ-т шалгаж эхэлжээ.
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГАД ЯАГААД ХАРИУЦЛАГА ТООЦСОНГҮЙ ВЭ
АТГ-ын Хяналт, шалгалт дүн шинжилгээний хэлтсээс албан тушаалтны хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн бүртгэхэд улсын хэмжээнд 51 мянга гаруй хүн мэдүүлэг гаргахаас 99.99 хувь нь хугацаандаа бүрдүүлж өгчээ. Харин зургаан хүн хугацаа хожимдуулж мэдүүлгээ өгсөн бол таван хүн огт гаргаагүй гэнэ. Энэ 11 хүний хоёр нь төрийн тусгай алба хаагч, нэг нь ИТХ-ын төлөөлөгч, гурав нь төрийн өмчит компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүн, дөрөв нь төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан, нэг хүн төрийн үйлчилгээний байгууллагын дарга гэнэ. Тэднээс нэг хүнийг албан тушаалаас чөлөөлсөн бол гурван хүнд сануулах арга хэмжээ авснаа АТГ-т холбогдох байгууллагаас мэдэгдсэн гэнэ. Тус хэлтсийн хийдэг өөр нэг ажил нь албан тушаалтны хөрөнгө орлого, ашиг сонирхлын мэд үүлгийг хянаж, шалгах. Тус хэлтсийн дарга Ж.Батсайханы мэдээлснээр энэ оны I улиралд 142 албан тушаалтны мэдүүлгийг шалгасан аж. Мөн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 2900 хүний мэдүүлгийг хянаж, 35 хүн нь ашиг сонирхлын илт зөрчил үүсэхийг тодорхойлж, томилохгүй байх саналаа холбогдох байгууллагад нь хүргүүлжээ. Гэвч зарим нь байгууллагын дарга нь тухайн хүнийг л заавал томилуулах гээд байгаа аж.
Тухайлбал, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Батмагнайд хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т материалыг нь хүргүүлсэн гэнэ. Түүнийг дээрх албан тушаалд томилогдсоны дараа найз нөхөд, хамаарал бүхий этгээдээ ажилд томилж буй тухай мэдээлэл нэлээд гарах болсон. Манай сонины “Төрийн алба төрлийн алба болсон уу” цуврал нийтлэлд ч түүний асуудлыг сөхөж байсан билээ. АТГ-аас хийсэн шалгалтаар ашиг сонирхлын зөрчил удаа дараа үүсээд байхад тэрбээр хууль хяналтын болон удирдах дээд шатны байгууллагадаа мэдэгддэгг үй гэнэ. Мөн албан тушаал, эрх мэдлээрээ бусдад давуу байдал олгосон, Төрийн албаны хуулийг уландаа гишгэсэн, мөн Т.Батмагнайг томилсон шийдвэр нь хууль бус болохыг тогтоон арга хэмжээ авахуулахаар болсон ч ЗГХЭГ одоо болтол ямар нэгэн хариуцлага тооцоог үй аж. Яагаад хариуцлага тооцохг үй байгаа нь тодорхойгүй гэнэ.
ЕРӨНХИЙ САЙДЫН ЗӨВЛӨХ Д.БАТМӨНХ САЙДЫНХАА НЭР ХҮНДЭД “ШАВАР ХААВ”
Ерөнхий сайдын 50 тэрбумын багцаас зарим аймагт худалдааны битүү зах байгуулахаар төс өвл өсөн 9.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаа хууль зөрчсөн, эсэхийг тогтоолгохоор иргэн Б.Энхбаяр АТГ-т гомдол гаргасан аж. Үүний дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгажээ. Баян-Өлгий, Увс аймагт 3.52 тэрбум, Ховд аймагт баригдсан битүү захын төсвийг 3.66 тэрбумаар тогтоож, 2013 тавдугаар сарын 16-нд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан байна. Тендерийн үнэлгээний хороо зургаан хүнтэй бөгөөд даргаар нь Худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Угтахбаяр, гишүүнээр нь Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Батмөнх захиалагчийг төл өөлж багтжээ. Мөн ЗГХЭГ-ын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Буяннэмэх зэрэг хүн оролцсон аж. Дээрх гурван аймагт барих худалдааны төвүүд нийт 9.7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баригдаж, ашиглалтад орсон байж. Захиалагчийг төлөөлж ажилласан Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Батмөнх нь “Ус орчин” компанийн захирал Батбаяртай ойр дотно, найз нөхдийн холбоотой нь тогтоогдсон байна.
Мөн тухайн үед тендер зарлахдаа хязгаарлагдмал үндэслэлээр зарласан нь хууль зөрчжээ. Хэдийгээр энэ мэтээр хууль зөрчсөн нь тогтоогдсон ч улсад учруулсан хохирол байхгүй, Улсын комисс барилгыг хүлээн авсан, Засгийн газарт хохирол учраагүй гэсэн тайлбар ирүүлсэн учраас эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлг үй байна гэж үзсэн талаар Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр хэллээ. Харин Ерөнхий сайдын зөвлөх Д.Батм өнх болон Тендерийн үнэлгээний хорооны даргаар ажилласан Угтахбаяр нарт холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахуулахаар ЗГХЭГ-т албан тоот хүргүүлжээ. Д.Батмөнх нь Тендерийн үнэлгээний хороонд “Ашиг сонирхлын зөрчилг үй” хэмээн баримт бүрдүүлж өгсөн аж. Тухайлбал, тэрбээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зарим заалтыг зөрчсөн гэж АТГ-ынхан дүгнэсэн байна.
АТГ-аас хийсэн мэдээллийн үеэр Ерөнхий сайдын охин, Сангийн яамны Төрийн сангийн газрын Төлбөр тооцооны хэлтсийн мэргэжилтэн А.Саранзаяад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй, эсэхийг болон түүний холбогдсон “Цэвэр агаар сан”-гийн удирдлагуудад холбогдох хэргийг сэтгүүлчид сонирхож байлаа. Энэ асуултад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр “А.Саранзаяад холбогдох хэргийг шалгаж байгаа. Түүнд холбогдох хэргийг “Цэвэр агаар сан”-гийн захирал Н.Хүрэлсүх, М.Хулан нарын хэргээс тусгаарлан авч үлдэх шалтгаан байсан. Тухайлбал, зөвх өн тус сангийнхнаас гадна өөр албан тушаалтнуудтай холбогдуулж шалгах зүйл байгаа учраас тусгаарлан, өдгөө үргэлжлүүлэн шалгаж байгаа” гэв. Мөн олны анхаарал татсан “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн захирал А.Шоовдор нарын 20 гаруй хүн холбогдох хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт яллах дүгнэлт үйлд үүлэхээр шилж үүлсэн, “Царцаасан” гэх 272 барилгатай холбоотой материалыг АТГ судалж эхэлсэн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэлийг үргэлжлүүлэн шалгаж байгаа, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар ажиллаж байсан Б.Энэбишийг Интерполоор эрэн сурвалжлуулахаар болж буй хэргийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн талаар мэдээлэв.