Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Монгол шилтгээн”-д уржигдар өглөө дэлбэрэлт болж, хоёр ажилчин болон тэр орчимд явж байсан нэг иргэн гэмтжээ. “Монгол шилтгээн”-ий ажилтнуудтай холбогдоход “Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Эрх бүхий албан тушаалтнуудаас цагдаагийнхан тайлбар авсан” гэлээ. ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн нэгэн эмчээс өвчтөнүүдийн биеийг асуухад “Хөл нь гэмтсэн ажилчны бие сайжирсан учраас Эрчимт эмчилгээний тасгаас ердийн тасаг руу шилжүүлсэн. Нөгөө хоёр хүний тухайд гэмтэл бэртэл нь гайгүй байсан” гэлээ.
“Монгол шилтгээн”-д ажилладаг нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн “Өчигдөр өглөө нам даралтын зуухаа халааж байтал гэнэт дэлбэрч, манай ажилчдын нэг хүнд гэмтсэн. Нөгөөгийнх нь гар хугарсан. Бид өчигд өржингөө л ГССҮТ-д өнжсөн. Биеийн байдал нь харьцангуй сайжирсан. Дэлбэрэлтийн үеэр зуухны нэг эд анги шидэгдэж, өөр нэг хүнийг цохисон. Тэр хүний бие гайгүй байгаа. Энэ асуудлаар манай Хөдөлмөр хамгаалал хариуцсан албан тушаалтныг цагдаагийнхан шалгахаар болсон юм шиг байна” гэлээ.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ажилтан “Бохирын худаг гэсгээхээр зөөврийн хийн даралтад зуух ажиллуулж байх үед тогоо дэлбэрсэн” гэсэн тайлбарыг гэрчүүд өгсөн. Дэлбэрэлтийн улмаас тус компанийн ажилчин, 54 настай, Э-гийн зүүн хөл, 59 настай, Б-гийн баруун гар гэмтсэн. Мөн 35 настай, Т-гийн толгой, баруун гарыг дэлбэрэлтээс шидэгдсэн төмөр цохьсон” гэлээ.
Г.РАВЖАА