Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой таагүй мэдээлэл үе үе сонсогдох болсон. Ангийнхаа мэдэлд байсан цэрэг, стратегийн ач холбогдолтой төмөр замыг 26 сая төгрөгөөр зарсан, хулгайн анчдад хямд үнээр нисдэг тэргээрээ үйлчилдэг, шатахуунаа худалддаг, нисэх буудлынхаа засварын мөнгөнөөс завшсан гээд олон мэдээлэл байгаа. Үүнийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж эхэлжээ. Бидэнд олдсон мэдээллээр өнгөрсөн даваа гаригт хууль хяналтын байгууллагаас дээрх ангийн санхүүгийн бичиг баримтуудыг битүүмжилсэн аж.
Г.ОРЧЛОН