Хүргэнээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар томилж, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллуулж, эхнэрийнх нь “Говь повер” хэмээх компанийг 17 тэрбумын тендерт шалгаруулсан гээд манай Ерөнхий сайдыг тойрсон томоохон хэрэг мандаж байсныг хүмүүс мартаагүй байх. Засгийн газрын жолоог атгасан цагаасаа Үндсэн хуулийн цэцээс эхлээд хууль хяналтын байгууллагуудыг нэлээд ажилтай байлгаж буй Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гэр бүлийг тойрсон бас нэг хэрэг маргаан ойрын үед дэгдэх бололтой. Хэрэв хууль хяналтын байгууллагынхан, шүүх шударга байж чадах юм бол тэр шүү дээ. Юмыг яаж мэдэх вэ, дараад өнгөрч ч магадгүй юм. Эхнээсээ ийм байдал ажиглагдах болсон талаар учир мэдэх хүмүүс, хууль хяналтын байгууллагын зарим ажилтан өгүүлж байсан. Хэвлэлд өгсөн тэдний заримынх нь ярилцлагаас үзвэл ийм дүгнэлт хийж болохоор юм билээ. Учир юу хэмээвээс газар шорооныхоо төлөө цогтой тэмцэгчийн дүрд нэг хэсэг тоглосон (Ховд аймаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхайг харийнханд алдаж буйд ихэд бухимдан иргэний хөдөлгөөнийхөнтэй сүжирсэн) “Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүсийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхээс яллаж, 1-7 жилийн хорих ялаар шийтгэв. Тэд улсад таван тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан юм.
"Цэвэр агаар" сангийнхан шүүх хурлын үеэр
Гамшигийн хэмжээнд хүрээд байгаа утааг багасгах хөрөнгөнөөс хумсалсан нь тэр. Улаанбаатарын утаа багасдаггүйн учир нь зарцуулах ёстой хөрөнгөнөөс нь эрх бүхий албан тушаалтнууд хувьдаа тэрбум тэрбумаар нь завшдагаас тэр байж шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгөнд гар дүрсэн тэдгээр хүнийг шоронд хорихоос гадна учруулсан хохирлыг нь барагдуулах үүднээс хөрөнгийг нь хурааж улсын орлого болгосон юм. Ингэхдээ хэрэгт ямархуу байдлаар оролцсон, хэдий хэмжээний хөрөнгө завшсан зэргийг харгалзан үзсэн нь лавтай. Тухайлбал, тус сангийн захирал Н.Хүрэлсүх гэхэд л Баянгол дүүрэгт 21 өрөө бүхий 10 орон сууцтай байжээ. Өмнөх Засгийн газарт Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуягийн зөвлөх байсан энэ залуу хэдийдээ тийм их хөрөнгө хураасныг мэдэхг үй. Орон сууцнуудыг нь хурааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн нь буруу гарын хөр өнгө байсан болоод шүүхээс тийн шийдвэрлэсэн биз.
АТГ-аас долоон сарын турш шалгаж, шүүгчид гурав хоног хуралдаж байж шийдсэн дээрх хэргийн гол эзэн Н.Хүрэлсүхийн учруулсан хохирлоос 1.9, Д.Цэцгээгээс 1.5 тэрбум, Б.Чимид-Эрдэнээс 140 сая төгр өг хасаж, “Цэвэр агаар” сангийн нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Хуланд хамааруулахаар болсон прокурорын дүгнэлт ихээхэн маргаан дагуулаад байна. Дээрх шүүхийн 2014 оны хоёрдугаар сарын 12-ны шийтгэх тогтоолд дурдсанаар М.Хулан нь 1.9 тэрбум гаруй төгрөг завшсаныг тогтоож, ял ногдуулжээ. Шүүх хуралд улсын яллагчаар оролцсон прокурор анх гаргасан дүгнэлтээ яагаад ийн гэнэт өөрчлөх болов. ДарханУул аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байсан М.Хуланг удаа дараа ятгаж “Цэвэр агаар” санд нягтлангаар авсан Д.Цэцгээ, Н.Хүрэлс үх нар анхнаасаа түүний гараар могой бариулах зорилготой байжээ. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Санхүү, хөрөнг ө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан Д.Цэцгээ нь хууль бусаар байгуулсан гэрээнийхээ гүйлгээг яамныхаа харьяа “Цэвэр агаар” санд нягтлангаар авчирсан М.Хулангаар хийлгүүлдэг байсан аж. Ингэхдээ “Төрийн санд манай найдвартай хүн байгаа” гэж хэлээд явуулдаг байж. Түүний хэлснээр тус сангийнхан “Олон юм асуулгүй” хууль бус гэрээний гүйлгээг хийж өгч байсан гэнэ. “Тэр найдвартай хүн нь тус сангийн Төлбөр тооцооны мэргэжилтэн Алтанхуягийн Саранзаяа байсан гэдгийг мэдсэн” хэмээн шүүгдэгч М.Хулангийн ах М.Цолмон хэвлэлд өгсөн ярилцлагдаа дурджээ. Саранзаяа нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин юм байна. М.Хулангийн өмгөөлөгчид төдийгүй хууль хяналтын байгууллагын зарим ажилтан А.Саранзаяаг энэ хэрэгт ямар нэг байдлаар буруутай гэж үзэж байгаа бололтой. Тиймээс “Цэвэр агаар” сангийнхны хэрэгт түүний оролцоо бий, эсэхийг нягтлаж, шүүх хуралд оролцуулах учиртай гэж үзэж байгаа аж.
Хууль хяналтынхны дунд байгаа ярианаас үзвэл түүнийг дээрх хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл ч байгаа гэх. Чухам ямар үндэслэл байгаа талаар одоохондоо нууцлаж буй бөгөөд наад зах нь А.Саранзаяаг ажилдаа хайнга хандаж, улсад их хэмжээний хохирол учруулахад хүргэсэн гэж буруутгаж магадгүй байна. Хууль бус гэрээний дагуу зориулалт бусаарих хэмжээний мөнгө гарч байгааг тэрбээр мэдэж байсан, эсэхийг шалгалтын явцад тогтоох биз ээ. “Гаалийн” хэмээн нэрлэгддэг дуулиант хэргийг хүмүүс санаж байгаа нь лавтай. Намдаа мөнгө олж өгөх гэснээс энэ хэрэг үүдэлтэй байсан нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болсон билээ. Тухайн үед эрх барьж байсан МАХН-ын удирдлага ГЕГ-ын дарга Х.Баатарт 100 сая төгрөг олох үүрэг өгч байсан гэдэг. Энэ асуудлаас үүдэн хилээр их хэмжээний төмөр гаргаж, авлигаар нь намаа санхүүжүүлсэн нь сүүлд олонд тодорхой болсон юм. Үүнийг дурдахын учир “Цэвэр агаар” сангийнхны холбогдсон дээрх хэрэгт эрх баригч намынхан оролцсон байх магадлалтай байна. Шүүгдэгч М.Хулан:
-Намайг ганцаараа бүгдийг хийсэн гэдгийг үгүйсгэж байна. “Шар голын энерго Болд” компанийн дансанд 465.500.000 төгрөг шилжүүлээд буцааж “Цэвэр агаар” сангийн дансанд авсныг Хүрэлсүх мэдэж байсан. Би өөрийн гарын үсэгтэй хуулгыг түүнд өгсөн. Тэр үед “Сонгууль болж байна, мөнгө хийнэ” гэж хэлж байсан хэмээн мэдүүлсэн нь хавтаст хэрэг, шүүхийн шийтгэх тогтоолд бий. Н.Хүрэлсүх сонгуульд зориулж мөнгө авсан уу, эсвэл намынхаа нэрээр мөнгө завшиж байсан уу гэдгийг зайлшгүй шалгах ёстой. Эрх баригч намын удирдлагууд төрд ажиллаж буй албан хаагчдаараа дамжуулан их хэмжээний санхүүжилт олуулж, эцэст нь тэднийг золигт гаргадаг асуудал өмнө ч гарч байсан билээ. Дээрх асуудлыг Ерөнхий сайд, түүний зөвлөх Л.Гансүх нар мэдэж байжээ. Н.Хүрэлсүх “Н.Алтанхуяг, Л.Гансүх нар ингэ, тэг гээд байна” гэж байнга ярьдаг байсныг шүүгдэгч М.Хулан мэдүүлсэн нь үүний нотолгоо биш үү. Дээрх хэргийн гол зохион байгуулагч Н.Хүрэлсүх уснаас хуурай гарах гэхдээ нягтлан бодогч М.Хулангаар бүх зүйлийг даалгахыг оролдож, энэ санаагаа гүйцээх гэхдээ түүнийг элдвээр дарамталж байсан талаар өмгөөлөгчид нь хэвлэлийнхэнд ярьсан юм. Гэм буруутай хүм үүст шүүхээс ял ногдуулсан ч “Цэвэр агаар” сангийн гэгдэх болсон дээрх хэрэг намжихгүй бололтой. Хэрэгт холбоотой байж болох зарим нэг мэдүүлэг, баримт олдоод байгаа гэх.
Б.ГАЛДАН