“Алтан дорнод Монгол” компанийн ерөнхий захирал Т.Ганболд баривчлагдсан тухай мэдээлэл өчигдөр түгэв. Хэрэг явдлын учрыг баттай эх сурвалжаас тодруулахад тэрбээр нэгэн цагт хамт ажиллаж байсан нягтлан бодогчоосоо болж саатуулагджээ. Т.Ганболд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн ерөнхий захирлаар гурван жил ажилласан билээ.
Тухайн үед ня-богоор нь ажиллаж байсан Наранцэцэг гэх эмэгтэйг албан байгууллагын тамга тэмдэг хуурамчаар ашигласан хэрэгт Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Уг хэрэгт холбоотой асуулдлаар Т.Ганболдоос байцаалт авахаар тус Цагдаагийн газраас дуудахад нь “Надтай холбоотой хэрэг биш” гээд очоогүй гэнэ. Тиймээс хуулийн байгууллагын шийдвэрийг үл хүндэтгэсэн, байцаалт мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн гэсэн шалтгаанаар өчигдөр өглөө түүнийг саатуулсан байна.