Бага насны охиныг садар самуунд уруу татсан, бэлгийн гаж үйлдэл хийсэн гэх үндэслэлээр, манай улсад ажиллаж, амьдардаг Бангладеш улсын иргэнийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд шалгаж эхэллээ. Тэрбээр хувийн нэгэн компанид ажиллаад 10-аад жил болж буй бөгөөд монгол бүсгүйтэй дэр нэгтгэжээ. Хууль хяналтын байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр зургаан настай охиноо садар самуунд уруу татаж байсан гэнэ.
Г.РАВЖАА