Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар гурван жил тендерт оролцох эрхгүй болсон 27 аж ахуйн нэгжийг зарлалаа. Эдгээр аж ахуйн нэгжийн эзэд тендерт оролцохдоо худал мэдээлэл, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байжээ.
Үүнээс гадна эрхээ хасуулсан аж ахуйн нэгжийг худалдан авах ажиллагаанд оролцуулсан мэргэжлийн байгууллага, сонгон шалгаруулсан Үнэлгээний хороо, захиалагчид хяналт тавих үүрэгтэй байгууллага, албан тушаалтанд нийслэлийн Засаг даргын захирамжаар хариуцлага тооцон, олон нийтэд удахгүй зарлах аж.
Тендерт оролцох эрхгүй компаниудын жагсаалт
1.“Түрүү гарав” ХХК (“Голомт” банкны тендерийн баталгааг хуурамчаар үйлдсэн)
2. “Таван талст оргил” ХХК (“Голомт” банкны тендерийн баталгааг хуурамчаар үйлдсэн)
3. “Цамхаг констракшн” ХХК (“Голомт” банкны гүйцэтгэлийн баталгааг хуурамчаар үйлдсэн)
4. “Цацрах цог” ХХК (“Голомт” банкны тендерийн баталгааг хуурамчаар үйлдсэн)
5. ЧБББ ХХК (“Голомт” банкны урьдчилгаа төлбөрийн баталгааг хуурамчаар үйлдсэн)
6. “Хөхийн элч” ХХК (“Голомт” банкны тендерийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгааг хуурамчаар үйлдсэн)
7. “Дэлгэр констракшн” ХХК (Тендерийн баталгааг хуурамчаар үйлдсэн)
8. “Дагшин харгуй” ХХК (Тендерийн баталгааг хуурамчаар үйлдсэн)
9. “Медбенефит” ХХК (Тендерийн баталгааг хуурамчаар үйлдсэн)
10. “Анар сан” ХХК (“Голомт” банкны тодорхойлолт)
11. “Бүтээн байгуулалт” ХХК (“Голомт” банкны тендерийн баталгааг хуурамчаар үйлдсэн)
12. “Нарантээл” ХХК (“Голомт” банкны тендерийн баталгааг хуурамчаар үйлдсэн)
13. “Номгон хайрхан” ХХК (“Хас” банкны тендерийн баталгааг хуурамчаар үйлдсэн)
14. “Бадмаараг-Өргөө” ХХК (“Хас” банкны тендерийн баталгааг хуурамчаар үйлдсэн)
15. “Сумпакс” ХХК (“Хас” банкны тендерийн баталгааг хуурамчаар үйлдсэн)
16. “Мөнхтавилга” ХХК (“Хас” банкны тендерийн баталгаа нь хуурамч)
17. “Шинжиан коммуникейшн констракшн” ХХК (Банкны тендерийн баталгааг хуурамч байсан)
18. “Медтех” ХХК (Татварын төлөгчийн талаарх албан тоотыг хуурамчаар ирүүлсэн)
19. “Киль Туул” ХХК (ХААН банкны урьдчилгаа төлбөрийн баталгаа хуурамч)
20. “Талст-Өргөө” ХХК (“Голомт” банкны баталгааг хуурамчаар үйлдсэн)
21. “Фронт гейт” ХХК (ХААН банкны урьдчилгаа төлбөрийн баталгааг хуурамчаар үйлдсэн)
22. “Бум констракшн” ХХК (Төрийн банкны урьдчилгаа төлбөрийн баталгааг хуурамчаар хийсэн)
23. “Хүрэл харш” ХХК (2011, 2012 оны санхүүгийн тайлан нь хуурамч)
24. “Донж хацу” ХХК (“Голомт” банкны тендерийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгааг хуурамчаар үйлдсэн)
25. “Төмөрхүлэг” ХХК (“Голомт” банкны урьдчилгаа төлбөрийн баталгаа нь хуурамч байжээ)
26. “Мон Инж Эм Жи” ХХК (Санхүүгийн тайлан хуурамчаар ирүүлсэн)
27. “Эрай төгс чоно” ХХК (Худалдаа хөгжлийн банкны тендерийн баталгааг хуурамчаар үйлдсэн)
Ч.ЗУЛ