Хатгал-Ханх чиглэлийн замыг товчлохоор энэ сарын 22-ны бямба гаригт Хөвсгөл нуур дээгүүр “Чезер” маркийн суудлын машинтай явж байсан гурван хүн осолдож, нэг нь осгож амиа алдсан байна. Тэднийг Хадан хүй гэдэг газрын ойролцоо явж байхад нь мөс цөмөрчээ. Гурвуул машинаас самбаачлан гарч чадсан ч нэг нь усанд унаж норсны улмаас осгосон аж.
Өнгөрсөн өвөл их хүйтрээгүй тул Хөвсгөл нуурын мөс олон жилийн дундажтай харьцуулахад нимгэн, 20-80 см байгаа гэнэ. Тиймээс тус аймгийн Засаг дарга өнгөрөгч арванхоёрдугаар сард захирамж гарган, уг нуураар зорчихыг хориглосон юм. Гэтэл уг хоригийг иргэд үл тоомсорлон, нуураар зам дөтөлсөөр байгаа аж.
Х.ЭРХЭМ