Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлалтай “Энэрэл” асрамжийн төвийн хүүхдүүдийг нийгмийн ажилтан Ц.Энхтуяа нь зодож буй бичлэг уржигдар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тус аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд уг бичлэгийг өчигдөр шалгаад энэ сарын 8-нд сурагч О.Бямбадоржийг “Өрөөгөө цэвэрлэсэнгүй” хэмээн зодсоныг тогтоож, Ц.Энхтуяад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. “Энэрэл” асрамжийн төв нь “Эрдэнэт” үйлдвэрийнх юм байна. Байгуулагдаад 20 жил болж буй тус төвд одоогоор хагас болон бүтэн өнчин 60 гаруй хүүхэд амьдарч байгаа аж.