“Чингис хаан” олон улсын нисэх буудлаас энэ сарын 11-нд ОМ-223 нислэгээр явах гэж байсан БНХАУ-ын иргэн түүх, соёлын дурсгалт үнэт зүйл болох бурхан, үйсэн дээрх бичээс, судар зэрэг нийт 81 ширхэг эд зүйлийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхээр оролджээ.
Энэ хэргийг Буянт-Ухаа дахь Гаалийн газрын ажилтнууд илрүүлж, эх орныхоо, түүх, соёлын өвийг алдагдахаас сэргийлсэн байна. Уг хэргийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад, дээрх эд зүйлсийн үнэ цэнэ, гарал үүслийг тогтоолгохоор Соёлын өвийн төвд шилжүүлсэн аж.
Гаалийн байгууллага эрсдэлийн судалгаанд үндэслэсэн хяналт шалгалтын үр дүнд энэ хэргийг илрүүлсэн байна.
Х.ЭРХЭМ